Р
Равап товшуур (2)

 

Уйгар үндэстний хөгжмийн зэмсэг

Равап товшуур (Rawap - Уйгараар:  راۋاپ, Ханзаар: 热瓦甫 буюу Уйгар Равап товшуур (Uyghur rawap) нь Баруун Хятадын Шиньжан Уйгарын чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Равап нь гурав гурваар давхарласан нийт долоон чавхдастай бөгөөд царыг ямааны эвэрээр чимэглэж, царын нүүрийг могойн арьсаар бүрдэг. 

 

 

1. Равап товшуур (Rawap буюу Уйгар Равап товшуур (Uyghur rawap), 2. Тажик Равап (Tajik Rawap) буюу Памир Робаб (Pamir Robab)

 

Равап товшуур нь дараах хэд хэдэн төрөл байдаг. 
 
  • Кашгар Равап (Qashqer Rawap)
  • Долан Равап (Dolan Rawap) нь Афган Рабабын (Afghan Rubab) жижигсгэсэн хувилбар юм. 
  • Бас Равап (Bas Rawap)
  • Каплима Равап (Caplima Rawap)
Равап товшуур (2)
Равап товшуур (Rawap) буюу Уйгар Равап товшуур (Uyghur rawap)
Долан Равап (Dolan Rawap)