Пётр I хаан

 

Аугаа Пётр буюу Петр I хаан (Пётр Алексе́евич) 1672 оны 5 сарын 30 (6 сарын 9) -1725 оны 1 сарын 28 (2 сарын 8) нь Романовынхны хаанчлалын сүүлчийн хаан (1682 оноос) Бүх Оросын эзэн хаан (1721 оноос). Пётр 1682 онд 10 настай байхдаа хаан ширээнд суусан бөгөөд 1689 оноос бие даан шийдвэр гаргах болжээ. 

 

Бага наснаасаа шинжлэх ухаан, гадаадын улс орнуудын амьдралын хэв маягийг сонирхох болсон тэрээр Оросын хаадын дотроос Баруун Европд хамгийн урт хугацаагаар буюу 1697-1698 онд аялжээ. Тэрээр 1698 онд Европоос ирээд Орсын төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан шинэчлэл хийжээ.

 

Пётрийн мэндэлсэн газар тодорхойгүй бөгөөд нэг хэсэг нь Кремлийн Теремны ордонд, нөгөө хэсэг нь Коломенск тосгонд, зарим нь Измайловт хэмээн санал зөрөлддөг юм. Түүний эцэг Алексей Михайлович хаан олон хүүхэдтэй нэгэн байсан бөгөөд Пётр түүний 14 дахь хүүхэд нь бөгөөд хоёрдахь хатан Наталья Нарышкинагийн ууган хүү нь байжээ. Петр хүүг 4 настай байхад хаан эцэг нь нас барж хааны гэр бүлийн Фёдор Алексеевич. Пётр хаан ширээнд суусан хэдий ч боловсрол нимгэн нэгэн байжээ.

 

Аугаа нэгдүгээр Петр хааны явуулсан Орос орныг Европжуулах бодлого нь хоцрогдсон бүдүүлэг Орос орныг дэлхийн хүчирхэг гүрэн болгон хувирахад онцгой нөлөө үзүүлсэн билээ. Хатан хаанаар єргємжлєгдсєн эгч Софьяг 1689 онд хааны ширээнээс зайлуулсанаас хойш Петрт учирч байсан аюул түр намджээ. Европт єрнєсєн сэргэн мандалт, ш\Шинэчлэл Орос орныг дайрсангvй, хєгжлийн хувьд дундад зууныхаараа байлаа. Язгууртнууд нь бүдүүлэг, яруу найраг, уран зохиол, математик болон бусад шинжлэх ухааныг үл ойшоож бүр зарим хэсэг нь үзэн ядаж байжээ.
1697-1698 онд Петр 250 орчим хvн дагуулан Петр Михайлов гэсэн нууц нэрээр баруун Европоор аялал хийжээ. Аялалын vед Петр хаан Голландын дорнод-Энэтхэгийн компани, Английн эзэн хааны усан флотын засварын газарт мужаанаар ажиллаж Прусст зэр зэвсэг хэрхэн хийдэгтэй танилцажээ. Vйлдвэр, сургууль, музей, агуулах тэр ч бүү хэл английн парламентын хуралдааныг хvртэл сонирхож байжээ.
1698 онд эх орондоо буцан ирж Орос улсыг шинэчлэх ажлаа эхлэж Єрнєдийн «технологи, техникийг нэвтрvvлэх ажлыг хурдасгахын тулд эх орондоо Европийн мэргэжилтнүүдийг бєєн, бөөнөөр нь урьж Европийн орнуудад Орос залуучуудыг сургахаар илгээжээ. Түүнийг хаан байх хугацаанд Орос улсын аж vйлдвэр, худалдааны хєгжил түргэсч шинэ хот, суурингууд буй болж баячуудын тоо өсчээ.


Оросод тэнгисийн цэргийн флот байгуулж, армиа барууны жишгээр дvрэмт хувцастай болгож орчин vеийн зэвсгээр хангаж байлдааны бэлтгэлийг эрчимжүүлжээ. Засаг захиргааны шинэтгэл хийж түшмэдийг гарал үүсэлээр нь бус ажил хэрэгч чадвараар нь дэвшүүлдэг журам тогтоов. Эрчvуд эрүүний сахалтай байхыг хориглож тамхи татах, кофе ууж дасах, шүүгчид барууны маягийн өмсгөл хэрэглэх зарлиг буулгав. Түүний шинэчлэл заримдаа хурц эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч тєдєлгүй үр дvн нь гарч Оросын язгууртнууд єрнєдийн биеэ авч явах соёлыг эзэмшжээ.
Петр хаан Оросын үнэн алдартны шашныг хоцрогдсон, харгис хэмээн үзэж зарим єєрчлєлт хийж хатуу хяналт тогтоожээ. Шашнаас үл хамаарах дунд сургуулиудыг байгуулж шинжлэх ухааны хєгжлийг дэмжиж, Юлианы он тооллыг нэвтрүүлж Оросын цагаан толгойг шинэчилжээ. Ингэснээр Оросод анх удаа сонин хэвлэгдэж эхлэв.

 

Хаан дотоодын эрс шинэтгэлээс гадна ирээдvйдээ нааштай үр дүн авчирсан гадаад бодлого явуулж байлаа. Турк улстай дайтаж 1696 онд Азовын усан буудлыг эзэлж Орос улсыг Хар тэнгис рүү гарцтай болголоо. Гэвч Туркүүд сайтар бэлтгэлтэйгээр дайрч 1711 онд Азовын усан буудлыг буцаан авсан билээ. Мөн Шведийн эерэг дайн єдєєж анхандаа ялагдаж байсан ч эцэст нь ялжээ. Тухайн vедээ европийн Цэргийн тэргүүлэх улс байсан Шведийн эерэг Оросын хийсэн дайнд Дани, Саксон хожим нь Польш нэгдсэн. 1700 онд Нарв хотын ойролцоо болсон тулалдаанд Оросын цэрэг томоохон ялагдал хүлээжээ. Үүний дараа Шведийн хаан бусад дайснуудтай тулалдаж байх хооронд Петр хаан Оросын армид шинэчлэл хийж амжжээ. Ингээд Орос Шведийн хоорондын дайн дахин сэргэж 1709 онд Полтавын дзргэдэх тулалдаанд Оросын арми ялалт байгуулсан байна. 
 

Дайны дараа нутаг дэвсгэрээ Эстони, Латвийн тэрчилэн Финляндын дийлэнх хэсгээр єргєжvvлжээ. Эзлэсэн нутаг дэвсгэр нь хэмжээгээрээ томгvй ч Орос улс Балтийн тэнгис рүү гарцтай болж Европ тив рүү нэвтрэх үүд хаалгатай болжээ. Нева мөрний эрэг дахь Шведүүдээс булаан авсан газар дээр Петр хаан Санкт-Петербург хотыг байгуулж улсынхаа нийслэлийг Москвагаас тэнд нvvлгэн шилжvvлжээ. Энэ хот хожим нь Оросыг єрнєд Европтой холбодог гол цэг болсон билээ.
 

Дотоодын шинэтгэл дайнд асар их зардал шаардаж байсан тул татварыг тогтмол нэмэгдүүлж байснаас дургүйцэн олон бослого, үймээн цеенгүй гаргаж байсан хэдий ч Петр хаан тухай бүр хэрцгийгээр нухчин дарж байжээ. Петр хаан цаг үедээ олон дайсантай байсан ч Оросын хаадаас хамгийн аугаа нь байсныг Оросын болон єрнєдийн түүхчид санал нэгтэй хүлээн зєвшєєрдєг. 

 

Петр хаан єндєр нуруутай, бяр тэнхээтэй, сэргэлэн цовоо, дайчин давшингуй, сэтгэлээрээ байнга залуу явдаг, их хєгжилтэй эр байжээ. Улс тєрийн бодлого, цэргийн хэргээс гадна мужаан, хэвлэл, усан онгоц барих ажлыг сонирхдог байв.

Хоёр удаа гэрлэсэн, анхны хатан Евдокиятэйгээ 17 настайдаа гэрлэж долоо хоног л хамт байгаад 26 нас хүрэх vедээ түүнийг хєєж сүмд суулгажээ. 1712 онд түүнээс гэрлэлтээ цуцлуулж Балт орчимоос гаралтай Екатерина хэмээх бvсгvйг хатнаараа єргємжилжээ. Анхны хатнаасаа Алексей хэмээх хүүтэй байсныгаа хуйвалдаан сэдэж байна гэж 1718 онд баривчилж шоронд хорьсон нь нас баржээ. Петр хаан 1725 онд 52 настайдаа Санкт-Петрбург хотод нас баржээ. Бэлэвсэн хатан Екатерина нь тvvний оронд хаан ширээнд заларчээ.



Петр бол зєнгєєрєє vйл ажиллагаа явуулдаг хаан бус чухамдаа цаг үеэсээ түрүүлсэн, нийгмийг бүхэлд нь шинэчлэгч хүмүүн байжээ. Түүний алсын хараатай холч бодлого, үйл ажиллагаа, түүхийн явцыг єєрчилж Орос орон гарцаагүй урагшлан дэвжих замд нь оруулсан билээ.

 

Түүхчид Петр хааныг сайн муугаар харуулахыг оролддог ч гэлээ түүний гол гавъяа бол Шведтэй хийсэн Хойд зүгийн аугаа дайнд ялсан ялалтандаа түшиглэн Орос орны нутаг дэвсгэрийг өргөтгөж Балт орчмын орнуудыг нэгтгэсэн явдал бөгөөд 1721 онд Оросын эзэнт гүрний анхны эзэн хаан болох үндэс нь ингэж тавигдсан ажээ.

Пётр I хаан
Аугаа Пётр I хаан
Петр I хаанд зориулан 1752 онд Петербургт босгосон "Зэс морьтон" хөшөө
1720 оны Хоёр рублийн алтан зоос
1898, 1912 оны болон өнөөгийн Орос улсын 500 рублийн дэвсгэрт