Платон

 

Мэндэлсэн он:                                          ойролцоогоор м.э.ө. 427-428 оны орчим

Мэндэлсэн газар:                                       Афин

Нас барсан он:                                           ойролцоогоор м.э.ө. 347-348 он

Нас барсан газар:                                      Афин

Судалгааны чиглэл :                                  Метафизик, танин мэдэхүй, ёс зүй, улс төр, боловсрол, гүн ухаан

Залгамжлагчид:                                          Аристотель болон тухайн үеийн Европ, ойрхи дорнодын  бараг бүх гүн ухаантнууд

 

Плато́н (Эртний грекээр: Πλάτων) Эртний Грекийн гүн ухаантан, аугаа Сократын шавь, математикч,  Аристотелийн багш.

Платоны хэдийд мэндэлсэн нь  тодорхойгүй тул ихэнхи судлаачид, Пелопонесскийн дайны үе буюу м.э.ө 427-428 оны үед Афин хотод мэндэлсэн хэмээн үздэг билээ.

Платон нь Аристоны (м.э.ө 465- 424) сурвалжит гэр бүлд төржээ. Платоны анхны багш нь Кратил (эртний грекээр: Κρατύλος; м.э.ө V зууны 2-р хагас,IV зууны эхэн үеийн философич). байсан бөгөөд хожим Сократтай танилцаж түүний насан туршийнх нь үнэнч шавь болжээ. Тэрээр утга уянгын шүлэг, эмгэнэлт болон инээдмийн жүжиг цөөнгүй туурвисан хэдий ч Сократтай танилцсанаас хойш хамаг шүлэг, бүтээлээ шатаагаад гүн ухаан сонирхох болсноор 2о гаруйхан богино мөрт шүлэг л өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Сократ Платоны харилцан ярианы хэв маягаар туурвисан бүтээлүүдийнх нь гол дүр байсан нь түүний зохиолуудаас тодорхой харагддаг. Платон 34 зохиол туурвиснаас 23 нь түүний өөрийнх нь  бусад нь Сократ тэр хоёрын харилцан яриа маягаар бичигдсэн бүтээл байдаг.

М..э.ө 389-387 онд Италийн,Сицилиэр аялж явахдаа тэндэхийн эзний садангийн хүнтэй маргалдснаасаа болж шийтгүүлэн боол болжээ. Харин гүн ухааныг хүндэлдэг нэгэн эрхэм  түүнийг худалдан авч чөлөөлсөн гэдэг. 387 онд Афинд эргэж ирээд өөрийн хувийн сургууль Платоны Академийг байгуулсан.

Ертөнцийг үзэх нэгдмэл санааны онол гэгч нэн шинэ хандлагыг түүхийн хувьд Платоноос эхлэн тоолдог. Платон л хамгийн анх “Аливаа эд зүйл, хорвоо дээрх бүх юм өөрийн санааг агуулж байдаг.Тийм гол санаа үгүйсэн бол нэг юмыг нөгөөгөөс нь ялгах боломжгүй байсан.Тэгээд ч орчлон утга учиргүй, бүдэг харанхуй болон хувирахсан.Эд юмсын санаа гэдэг бол тэдгээрийн дотоодын мөн чанар, Бүтэц юмсын санаа гэдэг бол тэдгээрийн дотоод мөн чанар, Бүтэц зохион байгуулалт, утга учрынх нь хэмжүүр мөн” гэж томъёолсон. Ийн тодорхойлсон нь тэр ертөнцийн философид нээлт хийв. Платон бас томоохон ёс зүйч, гоо зүйч байлаа. Мөн тэрээр бидний сайн мэдэх сэрүүлгийг зохиосон юм. Платон нас барахынхаа өмнө өөрийгөө хун болон хувираад мод дамжин нисч, бусад шувуунд их төвөг удаж байна хэмээн зүүдэлсэн аж.Үүнийг нэг нөхөр нь Платон хойчийн сонирхон судлах хүмүүст хэзээ ч гүйцэд танигдахгүй, түүний номлол үе үед судалж баршгүй байхын ёгт зөн гэж тайлбарласан байдаг. Платон үхэхдээ: “Жинхэнэ зөв сэтгэдэг гүн ухаантнууд төрийн суудалд суугаагүй цагт, эс бөгөөс төрийн эрх баригчид гүн ухаантнууд болоогүй цагт хүн төрөлхтөн хэзээ ч муу муухай юмнаас ангижрахгүй” гэж гэрээслэсэн байдаг. 

Идеализм

Платон нь философийн идеалист чиглэлийн үндэслэгчдийн нэгэнд тооцогддог. Түүний олон бүтээлд “ахуй”-г орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр хадгалагддаг “туйлын мөн чанар”-ыг илэрхийлэх үг гэсэн санаа байдаг бөгөөд тэрхүү “туйлын чанар” нь “санаа”(идей буюу эйдос) гэсэн үгээр илэрхийлэгдсэн байдаг. Түүний «Тимей» гэдэг диалогт гол үгүүлэгч нь ахуйн асуудлын шийдэл нь танин мэдэхүйн асуудалд яаж хандахаас хамаарах нь гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.

Платоны философид дуализм буюу хоёрдмол шинж тодорхой харагддаг. Тэрээр бие, сэтгэл (сүнс) хоёрыг хоёр өөр төрлийн шинжтэй хэмээн сөргөлдүүлж тавьсан байдаг. Тухайлбал, түүнийхээр бие нь задарч үгүй болдог (үхдэг), харин  сэтгэл (сүнс) нь задарч үгүй болдоггүй (мөнх) ажээ. 

Платоныхоор оюун санааны, (эд) юмсын гэсэн хоёр ертөнц байх бөгөөд ямар ч эд юмс зөвхөн түүний оюун санааны тусгал байх ба түүнд тэмүүлж болохоос бус хэзээ ч хүрч чадахгүй. Философи оюун санааг судлахаас бус юмсыг өөрийг нь судлахгүй. Энэ нь төртэй холбоотой асуудал гэж үзэж байжээ

Платон  хүний мөн чанарыг түүний  төрөлхөөс биенд нь сууж төрсөн үхэшгүй мөнх сэтгэл, санаатай холбон үзэж байсан. Тэрээр хүний  амьтнаас ялгагдах төрөлхийн ялгаа нь  зөвхөн хоёр хөл дээрээ явдагаараа төдийгүй тунгаан бодож мэдлэг бүтээдэгт байга гэж бичсэн байдаг.

Платона хүн, амьтан хоёрыг эрс эсрэгцүүлээгүй бөгөөд хүн нь түүний бие нь амьтны ертөнц рүү, сэтгэл санаа нь бурханы (тэнгэрийн) орон руу татагддаг хоёрдмол шинжтэй үзэж байсан.

Платон ба диалектик

Платон диалектикийг юмсын жинхэнэ мөн чанарыг танин мэдэх гол арга гэж нэрлэсэн байдаг. Түүний «Төр» хэмээх ярилцааны номонд энэ санаа нь тодорхой тусгагдсан байдаг.

Платон ба улс төр

Платоны улс төрийн гол бүтээлүүд нь «Төр», «Хуулиуд» гэсэн судалгааны бүтээлүүд болон «Улс төр» гэдэг ярилцлага байсан.

Платон философич төдийгүй олимпийн гишүүн байсан. Тухайлбал, тэрээр  нудраган зодоон болон барилдааны холимог төрөл – панкратионоор хоёр удаа аврага болж байсан тухай тэмдэглэгдсэн байдаг.

Платон мэө 347 онд өөрийнхөө төрсөн өдөр нас барсан гэдэг.

 

Платоны мэргэн үгс буюу Афоризм

  • Амжилттай сайн эхлэл, ажил үйлийн ихэнх талыг бүтээдэг. 
  • Бусдын жаргалыг бодсоноор өөрийн жаргалыг олно. 
  • Хүмүүс өөрт тохиолдсон гай зовлонг хувь зохиол, бурхан тэнгэр, юунд ч хамаагүй тохох гэдэг мөртөө өөрийгөө цэвэр үлдээдэг ажээ. 
  • Гэр бүл болохыг хүсэгч хэн бүхэн нэгэн зүйлийн горимыг даган мөрдөхийг мэдтүгэй. Энэ нь гэр бүл бологчид хэн бүхэн зөвхөн хувьдаа аяс зохис төдийг харгалзах бус харин улс орондоо ашигтай тустай талыг харгалзах ёстой.
  • Цаг хугацаа бүхнийг авч оддог, он жилүүдийн урт цуваа хувь заяаг ч, зан араншинг ч гадаад төрх байдлыг ч, нэр алдрыг ч, ер нь бүхнийг өөрчилж чаддаг.
  • Дэмий хөгийн юм, ашиггүй зүйлд хамаг цагаа зарах болсонд санаагаа зовоохоос илүү хүнд зовлон шаналгаа мэргэн ухаантанд байдаггүй.
  • Уучлахад хялбар, мартахад хэцүү.
  • Ардчиллаас хүчирхийлэл төрдөг.
  • Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай
  • Чи амьдралын туршлага суусан бол, - цаг зав чинь урлагт зориулагдана, харин туршлага суугаагүй бол, - аар саар тохиолдлууд дунд л өнгөрнө.
  • Тоглоом шоглоомгүйгээр буурьтай үнэнийг таньж болохгүй. Ерөөсөө хүн ухаалаг байя гэх юм бол, аливаа бүхэн эсрэг тэсрэг зүйлийнхээ тусламжтайгаар л танигддаг юм шүү гэдгийг мартаж болохгүй.
  • Яруу найрагч хүн жинхэнэ яруу найрагч байя гэвэл, шүүн тунгаасан бодлоо бичих биш, ердөө л үлгэр домог зохиох хэрэгтэй.
  • Үхлээс айна гэдэг бол мунхаг атлаа өөрийгөө ухаантай гэж зарлахтай ижил. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг царайлахтай адил.
  • Зөв тавьсан л бол, ямар ч асуултад хариулж болдог.
  • Цорын ганцхан зөв төөрөг бол ухаан. Түүний төлөө юугаа ч өгсөн алдахгүй. Ухаан байгаа нөхцөлд л эр зориг, эрүүл сэтгэлгээ, шударга ёс, нэг үгээр хэлбэл, аливаа сайн сайхан бүхэн жинхэнэ утгаараа сайн сайхан болно.
  • Сайн хүнд амьдад нь ч, нас барсан хойно нь ч муу зүйл тохиолддлоггүй.
  • Ажилд сайхан муухай гэж байдаггүй. Тухайн ажил сайн бас зөв хийгдэж байвал тэр сайхан болно.
  • Аз завшаан сохор байдаггүй, харин ч тун холын хараатай шүү.
  • Ариун үйлс мунхаг хүний хувьд хамгаас дэмий зүйл байдаг.

 

 "Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа" номноос

Платон
Платон