Платеозавр

 

Платеозавр. Латинаар: Plateosaurus (Meyer, 1837) нь "хавтгай гүрвэл" гэсэн утгатай. Уг гүрвэл Триасын галавын үед буюу 220-200 сая жилийн өмнө өнөөгийн Баруун Европын нутаг дэвсгэрт амьдарч байсан томоохон үлэг гүрвэл. Тэрээр 6-10 метр урт, 700 кг орчим жинтэй, ихэвчлэн дөрвөн хөл дээр явдаг байжээ. Тэрээр Завропод хэлбэрийн гүрвэл аарцагт өвсөн тэжээлт, платеозавр юм.

 

Анх Германы палеонтологч Герман фон Майер 1837 онд нэр өгч, тодорхойлон бичжээ.  Лийр хэлбэрийн их биетэй, жижигхэн, нарийн гавалтай, дээд эрүүндээ 30 дээш, доод эрүүндээ 30 хүрэхгүй шүдтэй, урд мөч нь хойдхоосоо богино байжээ.

 

Баруун европын 50 гаруй газраас уг гүрвэлийн олдвор олджээ. Зүйлийн нэр: Plateosaurus engelhardti

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Платеозавр
Платеозавр
Платеозаврыг хүний биеийн хэмжээтэй харьцуулсан нь
Платеозаврын араг яс
Plateosaurus