Пирофон (2)

 

Пирофон (Pyrophone) нь 1873 онд Ойген Кастнерийн зохион бүтээсэн хөгжмийн зэмсэг юм. "Дууч дөл" буюу хэлбэлзлийн онолд тулгуурласан уг хөгжим нь янз бүрийн урттай шилэн хоолой руу галын дөлөөр үлээлгэхэд агаар халж хэлбэлзэл үүсгэн шилэн хоолойнд чичиргээ буй болсноор дуу авиа гаргадаг байна. 

 

 

Анхлан шилэн хоолой руу галын дөлийг товчлуурын тусламжтайгаар чиглүүлдэг байсан бол цаашид хоолой болгоны доор хоёр гал байнга асч байдаг ажээ, Товчлуур хөшүүргийн тусламжтайгаар уг гал дээшилж зохих хоолойд дуу авиа үүсгэхээр тооцоолжээ. Бензин, хий зэргийг ашиглан дөлийг үүсгэдэг байна.

 

Анхны туршилтуудын явцад Пирофон нь дэлбэрч зохион бүтээгчийг шархдуулж байжээ. Өдгөө уг хөгжмийн зэмсгийг хэрэглэхээ больжээ.

 

 

Пирофон (2)
Кастнерын үйлдсэн Пирофон
Георг Фридрих Ойген Кастнер (Германаар:Georg Friedrich Eugen Kastner)
Пирофон тоглож байгаа нь