Пипа (2)

 

Хятадын хөгжмийн зэмсэг

 

Пипа буюу Бийбаа, Бийваа (Эртний Ханзаар: 琵琶 - Pípá) товшуур нь Хятадын уламжлалт 4 чавхдаст хөгжим. Европын Лютнятай ойролцоо уг хөгжим Хятадад хамгийн өргөн дэлгэрсэн хөгжмийн зэмсгийн тоонд ордог. Уг хөгжимийн талаарх бичмэл түүхэн эх сурвалж III зуунд хамаарах бөгөөд Талын нүүдэлчид, зэрлэг омгийнхоноос уламжлан авсан талаар дурьсан бол V зуунд уг хөгжмийг дүрслэн харуулсан баримт байдаг.

 

Пипа хэмээх нэр нь уг хөгжмийн тоглох арга барилтай холбоотой бөгөөд "пи" нь гарын хуруугаар доош шудрахыг, "па" нь дээш шудрахыг тэмдэглэсэн ханз ажээ.

 

Лийр хэлбэрийн нүхгүй битүү цар, богино хүзүү түүн дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн 4 хагас лад түүний дээр 13-14 лад байрлана. Чавхдас нь торгон байх бөгөөд хааяа металл чавхдастай байдаг. Пипа хөгжим нь ойролцоогоор 1метр урттай,  30-35 см өргөнтэй бөгөөд цохиур болон тусгайлан хэлбэр гарган ургуулсан хумсны тусламжтайгаар тоглоно. Хөг нь A — d — e — a, дуугаралтын цар нь A — a2,

 

 

Пипаг суугаагаар тоглох бөгөөд уг хөгжмийн иш хүзүүг зүүн мөрөн дээрээ тохож тоглоно. Пипагаар гоцлол болон найрал хөгжим тоглох боломжтой. Гоцлол тоглохдоо голдуу уянгын дуу хөгжмийг тоглоход зохицсон. Уг хөгжим Төв болон Өмнөд Хятадад өргөн тархсан бөгөөд VIII зуунаас Японд тархаж Бива хэмээн нэрлэгдэх болжээ. 

 

 

Пипа (2)
Пипа
Пипа товшуурч
Пипа