П
Пилили жимбүүр (2)
Пилили жимбүүр (2)

 

Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг.

 

Пилили (Pilili) жимбүүр нь Гүржийн Ажарт өргөн тархсан үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Пилилигээр бүжгийн болон шог хошин дуу тоглох бөгөөд үндэстний уралдаан тэмцээнийн үед өргөн ашигладаг. Тэрбээр "Зурна"-гийн нэгэн адил тэмцэлдэж буй хүмүүсийн урам зоригийг сэргээдэг.

 

Ардын дуу, бүжигт "Доли"-той хавсран тоглоно.   Пилили жимбүүр нь 5-7 нүх бүхий 25-30 см урттай үндсэн бишгүүр, "Цилили" (голдоо нүхтэй бортогон шуус), Шуусыг чавгын мод болон хулсаар хийнэ. 

 

Пилили нь нэг октавын диатоник хөгтэй.  Пилили жимбүүрийн хөг: des1-es1-f1-ges1-as1-b1-c2.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг (2)

Пилили жимбүүр (2)
Пилили жимбүүр