П
Пикколо бишгүүр (2)
Пикколо бишгүүр (2)

 

Пикколо буюу бага бишгүүр (Италиар: flauto piccolo буюу ottavino, Францаар: petite flute, Германаар: kleine Flute) хамгийн өндөр дуугаралттай хөндлөн бишгүүрийн нэгэн төрлийн үлээвэр модон хөгжмийн зэмсэг. Пиккологийн дууралтын цар хүрээ нь хоёрдугаар октавын ре-гээс тавдугаар октавын до хүртэл дуугарах бөгөөд хөгжимчний ур чадвараас шалтгаалж цааш дуугаргах боломжтой ажээ. (c² болон cis²) .

 

 

Пиккологийн урт нь ойролцоогоор 32 сантиметров буюу ердийн бишгүүрээс бараг хоёр дахин богино байдаг. Пикколо бишгүүрийг мод, металл болон бусад материалуудаар ч үйлдэх нь бий. Тоглолтын арга техник нь том бишгүүрүүдийнхтэй адил. 

 

Пикколо бишгүүрийг симфони болон үлээвэр найрал хөгжим, гоцлол тоглоход голчлон ашигладаг.  Пикколо бишгүүрийн өвөг нь дундад зуунд цэргийн хөгжимд өргөн ашиглагдаж байсан Флажолет (Flageolet) бишгүүр юм. Пикколо бишгүүрийг XVIII зуунд зохион бүтээсэн бөгөөд XVIII—XIX зуунд симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтжээ.

 

XIX зуунд цэргийн үлээвэр найрал хөгжимд ре-бимоль хөгтэй Пикколо бишгүүрийн хамгийн өргөн ашигладаг байв. Пикколо бишгүүрийг Равель — төгөлдөр хуурын нэгдүгээр концерт, Щедрин — төгөлдөр хуурын дөрөвдүгээр концерт, Шостакович ― ес, аравдугаар симфонидоо ашигласан байдаг билээ.

 

Пикколо бишгүүр (2)
Пикколо бишгүүр
Пикколо бишгүүрч
Флауто пикколо (Flauto piccolo)