Пианино (2)

 

Пианино буюу авсаархан төгөлдөр хуур (Piano). Авсаархан төгөлдөр хуурыг товчоор Пиано, өөрөөр Фортепьяно (Pianoforte) буюу Хананы тэгш Пианино (Upright Piano) хэмээн нэрлэдэг. Пианино нь (Италиар: Pianino- бяцхан төгөлдөр хуур) Хаан төгөлдөр хуурыг бодвол бага орон зай эзэлдэг чавхдаст, даралтат хөгжмийн зэмсэг.

 

 

Жон Исаак Хокинс (John Isaac Hawkins) (1772–1855) болон түүний 1800 онд зохион бүтээсэн Пианино

 

Анх Америкийн Жон Исаак Хокинс (John Isaac Hawkins) 1800 оны 12 сард, түүний дараахан Австрийн М.Мюллер 1801 оны 1 дүгээр сард тус тус зохион бүтээж байжээ.

 

 

Харин сонгодог Пианино буюу ширмэн хүрээ, дээд доод демпфертай Пианино XIX зууны дунд үед буй болжээ. Өдгөө MIDI товчлуур, синтезатор бүхий цахилгаан пианино болжээ. 

 

 

Хамгийн өргөн тархсан кабинетийн буюу тасалгааны Пианино нь 1450—1500 мм өргөнтэй, 1250—1400 мм өндөртэй, 7 октав дуугаралтын цар хүрээтэй байдаг. 

 

 

Аэрофон пианино (Aerphon Organ)

 

 

Их Британид 1843 онд бүтээгдсэн Эуфоникон (Euphonicon) буюу Арфа пианино (Harp piano). Эуфониконыг Лондонд 1841 онд Жон Стюард (John Steward) анх зохион бүтээж зохиогчийн эрх авчээ. Эуфоникон пианиногийн аргил чавхдаснууд цараас илүү гарсан хэсэг нь Арфа ятгатай адил харагдуулдаг билээ.

 

 

1. Америкийн хөгжмийн зэмсэг зохион бүтээгч Элис Виолет Бэннетт (Alice Violet Bennett) 1930 онд Тоглоомон пианино (Toy piano) бүтээж зохиогчийн эрх авчээ. 2. Австрийн хөгжмийн зэмсэг урлаач Себастьян Коберын (Sebastian Kober) 1825 онд бүтээсэн Ширээний пианино  (Table piano)

 

Пианино (2)
1851 онд Английн Лондон хотноо нээгдсэн үзэсгэлэн яармагт тавигдсан ''Schiedmayer & Söhne'' пүүсийн Щиедмаер Пианино (Schiedmayer Pianos)
Пианино
Цахилгаан Пианино (Electro Piano)
Пианино төгөлдөр хуур (Piano)
Пианино төгөлдөр хуур (Piano)
Пианино тоглогч
Модерн Пианино (Art Nouveau piano)
Тах хэлбэрийн Пианино (Curved piano)
Урвуу өнгийн товчлуурт Пианино (Piano inverted color keys)
Yamaha пүүсийн Пианино тэмдэглэлийн дэвтэр (Keyboard Notebook)