Петробразавр

 

Петробразавр. Латинаар: Petrobrasaurus puestohernandezi (Filippi et al. 2011) нь Titanosauria-ийн бүлийн зауропод үлэг гүрвэл бөгөөд хожуу цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 85 сая жилийн өмнө өнөөгийн Аргентины нутагт амьдарч байжээ.

 

 

Анх уг гүрвэлийн чулуужсан ясыг энэ зууны эхэнд Petrobras компани нефт олборлох газраас олж илрүүлжээ. 2006 - 2007 онд  де Ринкон-де-лос-Моусын музей болон Сарагосын их сургуулийн судлаачид ухан гарган 2011 онд палеонтологч Леонардо Филиппи, Хосе Игнасио Канудо, Родольфо Гарсия, Альберто Гарридо, Леонардо Сальгадо, Игнасио Серда болон Алехандро Отеро нар тодорхойлжээ. Төрлийн нэрийг нефтийн компаны нэрээр Petrobras, зүйлийн нэрийг нефтийн олдвор бүхий газрын нэр Puesto Hernбndez -ээр нэрлэжээ.

 

Аргентины Неукенээс уг гүрвэлийн гавалгүй, араг ясны хэсгүүд олджээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Петробразавр
Петробразаврын араг яс
Petrobrasaurus