Перл будаа

 

Перл будаа нь хэд хэдэн төрөл зүйлтэй байх бөгөөд европд уг будааг "Эрэгтэй хүний будаа" хэмээн нэрлэгдэг байжээ. Перл будаа нь аминохүчлээр баялаг бөгөөд түүний найрлага дахь лизин, коллаген агуулдаг тул арьс толигор байлгах, үрчлээ тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй байдаг ажээ. Перл будаа төрөл бүрийн амин дэм, бичил элементүүдээр баялаг. Тухайлбал. кали, кальц, төмөр, зэс, марганец, цинк, молибден, никель, кобальт, стронций, хром, йод, бром, фосфор. Тэрээр овёсын нэгэн адил В бүлгийн болон А, D, Е, РР амин дэмүүдээр баялаг.

 

Хоолны болон архины хордлого, шарталтын үед эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байна.  Ингэхдээ уг будааг давс, чихэр, тос холилгүй чанаж агшаагаад 5-7 хоног ямар нэгэн зүйл холилгүй иддэг байна.

  • Перл будаа - бүтэн үр. Агшаамал, шөл, шанз хийхэд голлон хэрэглэнэ.
  • Голланд перл - бүтэн үр. Богино хугацаанд чанаж болгодог.
  • Арвайн перл - няцалсан (манный каш) агшаамал чанахад тохиромжтой.
Перл будаа
Перл будаа
Хордлого тайлах агшаамал