Пери, Якопо

 

Якопо Пери. Италиар: Jacopo Peri нь (1561 оны 8 сарын 20 нд , Ром эсвэл Флоренц -1633 оны 8 сарын 12, Флоренц) - Италийн хөгжмийн зохиолч дуучин, дуурийн урлагийг үндэслэгч. Тэрээр 1597 оны орчимд "Дафна" хэмээх дуурь зохиосон бөгөөд энэ дуурь өнөө хүртэл хадгалагпдаж ирээгүй ч дэлхийн анхны дуурьт тооцогддог билээ. Гэвч уг дуурь 1600 онд зохиогдсон "Эвридика" дуурьт уламжлагдан үлдсэн хэмээн үздэг юм. 

 

Пери Флорецд Кристофано Мальвеццигээр хөгжим дуу заалгаж байв. Тэрээр Флоренцд дуучин, тэндхийн сүмд бадралт баг бишгүүрчнээр (органист) ажиллаж байжээ.  Удалгүй Медичийн ордонд дуучин (тенор), улмаар ордоны хөгжмийн зохиолч болон дэвшжээ. Түүний анхны бүтээл нь пьес, мадригалууд (эх хэлээрээ дуулах дуу) байлаа. 1590-аад онд Пери Флоренцийн хөгжмийн бодлогыг тодорхойлогч Якопо Корситай танилцжээ. Тэд орчин үеийн урлаг Грек, Ромын сонгодог урлагийн доороос босч ирж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

 

Тэд Грекийн эмгэнэлт дуулалт жүжгийг өөрсдийнхөөрөө илэрхийлэн үзүүлэхээр зорьцгоожээ. Тэд Флорентийн камератд арван жилийн турш ажиллахдаа энэ эрэл хайгуулаа хийсээр байжээ. Тэд арии болон үглэл дууг (речитатив)  хослуулж энэ ажилдаа яруу найрагч Оттавио Ринуччиниг урин оруулж түүгээр дуурийн зохиол (либретто) бичүүлжээ. Тэд үүний үр дүнд «Дафна» дуурийг бүтээсэн бөгөөд энэ нь дэлхийн анхны дуурь хэмээн тооцогддог билээ. Уг дуурийг Венецд 1597-98 оны багт наадмын үеэр тогложээ. Үүний дараа Ринуччини Пери хоёр дараачийн дуурь болох «Эвридикой» г зохиож уг дуурь 1600 оны 10 сарын 6 нд Венецд анхлан тоглогджээ. Уг дуурьт үглэл дуу, арий, найрал дууг ашиглажээ. Пери Ринуччинигаас гадна флорентийн хөгжмийн зохиолч Марко да Гальяно 5 дуурь, болон бусад олон бүтээл туурвижээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Дуурь

Пери, Якопо
Якопо Пери