П
Пейцше ташивар (2)
Пейцше ташивар (2)

 

Пейцше (Peitsche Clapper / Slapstick) ташивар (Италиар: frusta - Фруста, Францаар: fouet-фоует, Германаар: Peitsche-пейцше, Оросоор: Khlopushka -Хлопушка) нь Эртний Египет, Грек, Баруун болон Дорнод Европын модон цохивор хөгжмийн зэмсэг юм. 

 
 
 
Пейцше ташивар нь 40-45 см урттай, 10 см өргөнтэй хоёр модон хавтангаар бүрдэх бөгөөд нэг хавтан нь хөдөлгөөнгүй, нөгөө нь хөдөлгөөнтэй хацараас бүрдэнэ. Пейцше ташиварыг ташихад гар буугаар буудаж буй мэт дуу авиа гаргадаг. 
 

Симфони найрал хөгжимд Пейцше ташиварыг XIX зуунаас сонгодог бүтээлд хэрэглэх болжээ. Анх 1836 онд Пейцше ташиварыг Аданы «Лонжюмогоос ирсэн шууданч» дуурьт ашиглажээ.

Пейцше ташивар (2)
Пейцше ташивар
Египетийн Эхнатоны (Akhenaten) хаанчлалын үеийн (м.э.ө 1353-1336 он) модон ташивар.