П
Педженгийн сар (2)
Педженгийн сар (2)

 

Индонезийн "Педженгийн сар" (Moon of Pejeng bronze drums) хүрэл бөмбөр нь дэлхий дээрхи хамгийн томд тооцогдох хүрэл зэвсгийн үеийн бөмбөр юм. Уг бөмбөр нутгийнхны цагаан будаа тариалах зан үйлтэй холбоотойгоор буй болжээ.

 

Ойролцоогоор м.э.ө 300 он Донг Шоны соёлд хамаарах уг бөмбөрийг хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт зүйлсийн нэг нь хэмээн профессор Галестена тодорхойлжээ. Педженгийн сарын талаархи ном Европд 1705 онд хэвлэгдэн гарчээ.

 

 

Орчин цагийн судлаачид уг хүрэл хонхыг  Индонез эсвэл Хойд Вьетнамд цутгасан байх хэмээн таамагладаг байна. Уг бөмбөрийн өндөр нь 186,6 см, голч нь 160 см, бүслүүр нь 110 см бөгөөд бөмбөрийн бөөрөнд том дүгэрэг нүдтэй хүмүүний нүүр, ургамалын дүрс хээ угалзаар чимэглэсэн байдаг ажээ. 

Педженгийн сар (2)
"Педженгийн сар" хүрэл бөмбөр
Педженгийн сар