П
Пахицефалозаврид
Пахицефалозаврид

 

Пахицефалозаврид. Латинаар: Pachycephalosauridae (Sternberg, 19450, мөн Tholocephalidae ч хэмээн үздэг. Пахицефалозаврид нь цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 83,6- 65 сая жилийн өмнө Хойд Америкт, Азид амьдарч байсан шувуун аарцагт, өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм. Зүйлийн нэр: Pachycephalosaurus canadensis нь 6 м хүртэл урттай уг гүрвэлийг 1940 онд Хойд Америкаас олжээ. 

 

Хэд хэдэн пахицефалозаврид Азид бүртгэлтэй байдаг. Тухайлбал: Amtocephale gobiensis, Goyocephale lattimorei, Homalocephale calathocercos, Prenocephalocephale prenes, Tylocephale gilmorei зүйлүүд Монголоос, Heishanosaurus pachycephalus, «Troodon» bexelli, Micropachycephalosaurus hongtuyanensis, Wannanosaurus yansiensis Хятадын нутгаас олджээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Пахицефалозаврид
Пахицефалозаврид
Пахифефалозавридын гавлын яс