Пахиринозавр

 

Пахиринозавр. Латинаар: Pachyrhinosaurus (Sternberg, 1950).  Pachyrhinosaurus буюу "Бүдүүн хамарт гүрвэл" нь цератопсын бүлийн үлэг гүрвэлүүд бөгөөд хожуу цэрдийн галавын үе, маастриктын эхэн үед өнөөгийн Хойд Америкт амьдарч байжээ. Пахиринозаврууд нь өвсөн тэжээлт үлэг гүрвэл байсан бөгөөд ойролцоогоор 7 метр урттай, 4 тонн орчим жинтэй байжээ. 1,4 метр урт том нүсэр гавлын ястай, хамар дээрээ эвэртэй байжээ. .

 

 

Аляскаас олдсон 5 метрийн урттай, хожуу цэрдийн үед буюу 70-69 сая жилийн өмнө амьдарч байсан Pachyrhinosaurus perotorum зүйлийг албан бус нэршил хэмээн тооцдог бөгөөд 2011 онд Даллас хотын музейн судлаачид болох Энтони Р. Фьорилло, Рональд С. Тикоски нар зүйлийг тодорхойлон хэвлүүлжээ.

 

Pachyrhinosaurus lakustai  зүйлийг 2008 онд тодорхойлон бичжээ. Хожуу кампаны үед хамаарах 5 метр урттай уг зүйлийг Канадын Альберт мужаас олсон бөгөөд Pachyrhinosaurus canadensis-аас хамар дээрхи эвэр нь эрс ялгаатай байжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Пахиринозавр
Пахиринозавр
Пахиринозаврыг хүний биеийн өндөртэй харьцуулсан нь
Pachyrhinosaurus