Патологи

 

Патологи буюу эмгэг судлал. Грекээр: παθος - шаналал, өвчин, өвдөлт, λογος - судлал гэсэн утгатай үг. Хэвийн байдлаас өвчин үүсэх, өвдөх, цаашдын үр дагавар.үйл явц, урхагших, дасал болохыг судалдаг. Биологид эс, болон зөөлөн эд, эрхтэний өвчлөлийн бүтэц, үйлчилэлийг судалдаг. Түүнчлэн анагаах ухаанд Патологи нь өвчлөлт гэдэгтэй ижил утгаар хэрэглэгддэг. 

 

Анагаах ухааны патологи нь хүн амьтаны организмд өвчин үүсэх, явц, зүй тогтолыг судалдаг шинжлэх ухааны салбар. Энэ шинжлэх ухаан эрт үеийн оточ нарын гумор (лат. humor -чийг, шингэн) болон  солидар (лат. solidus - нягт) патологиос улбаатай. Анх оточ нар өвчтөнг өөрийн туршлагандаа тулгуурлан ажиглалтаа эрэмблэн нэгтгэн дүгнэх замаар онош тогтоодог байв. 17 зууны эхэн үеэс өвчний учир шалтгааны мөн чанарыг төсөөлөх тогтолцооны «ерөнхий патологи» хэмээх нэр томъёо буй болжээ.  Тодорхой өвчний шинж чанар, шалтгааны судлал нь "нарийвчилсан патологи" болон хөгжижээ. 

Патологи
Патологи