Паразауролоф

 

Паразауролоф. Parasaurolophus (Parks, 1922) Цэрдийн галавын сүүл үе буюу ойролцоогоор 76 - 73 сая жилийн өмнө өнөөгийн хойд Америкт амьдарч байсан өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм. Уг үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Канадын Альберт, АНУ-ын Нью-Мексико, Юта мужуудаас олж илрүүлжээ. Анх 1923 онд Уильямом Паркс уг зүйлийг тодорхойлон бичжээ.

 

Эрдэмтэд уг гүрвэлийг нугасан хошуут үлэг гүрвэлийн зүйлд хамааруулдаг бөгөөд P. walkeri, зүйл нь 9,5 метр урттай, гавлын ясны урт нь ойролцоогоор  1,6 метр, бол P. tubicen зүйлийн гавлын ясны урт 2 метр гаруй, биеийн урт нь 12 метр орчим урт, жин нь 2,5-2,7 тонн байжээ. Паразауролоф нь хоёр болон дөрвөн хөл дээрээ босч, дөрвөн хөлөөрөө ихэвчлэн явдаг байжээ. 

 

 

Зүйлүүд:

 

  • Parasaurolophus walkeri (type) Parks, 1922
  • Parasaurolophus tubicen Wiman, 1931
  • Parasaurolophus cyrtocristatus Ostrom, 1961

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Паразауролоф
Паразауролоф
Паразауролофийг хүний биеийн өндөртэй харьцуулсан нь