П
Пан баглаа бишгүүр (2)
Пан баглаа бишгүүр (2)

 

Эртний Грекийн Пан баглаа бишгүүр (Pan flute / Pan pipe) нь янз бүрийн урттай хоёр болон түүнээс дээшхи доод тал нь битүү, дээд тал нь буюу үлээх тал нь онгорхой хулсан хоолойнуудаас бүрдэх үлээвэр хөгжмийн зэмсэг юм.

 

 

Пан хэмээх нэр нь Эртний Грекийн Пан бурханы нэрээс үүдэлтэй бөгөөд уг бишгүүрийн жинхэнэ нэр нь Сиринкс (Грекээр: σῦριγξ - Syrinx) юм. Пан бишгүүртэй төстэй олон бишгүүр байдаг.

 

Үүнд Хятадад Пайшиао (Уламжлалт :排簫, хялбаршуулсан Ханзаар: 排箫 - páixiāo), Перу, Боливид Сику (Siku), Лаос болон Тайландад Вот (Wot / Vot), Укрианд Кувици (Kuvytsi), Cвириль (Svyryli), Ребро (Rebro), Най (Nai), Энэтхэгийн Сампона (Sampona), Сампоно (Sampono), Сампони (Samponi) нэг болон хоёр эгнээ баглаа бишгүүр, Румын-Молдавын Най (Nai), Испанид. Фирлинфэу (Firlinfeu) Оросын Кугиклы (Kugikly), Кувиклы (Kuvikly), Кувычки (Kuvichky), Кувицы (Kuvitsy); Гүржд: Ларчем (Larchemi), Соинари - (Soinari), Литовын Скудучай (Skuduchay), Чипсан (Chipsan), Полян (Polyan) гэх мэтээр нэрлэхийн сацуу Пан бишгүүр нь Латин Америк (Latinoamericano Pan Flute), Перугийн (Peruvian pan flute) үндэсний хөгжимд тооцогддог.

 

Пан баглаа бишгүүр (2)
Хавайн Пан бишгүүр (Hawaii Bamboo Pan Flute)
Металл Пан баглаа бишгүүр
Пан бишгүүрчин