Пандура (2)

 

Грек үндэстний хөгжмийн зэмсэг

 

Пандура (Pandura) товшуур нь Төв Азийн нүүдэлчидээс (м.э.ө Х зууны үе) гаралтай чавхдаст хөгжим бөгөөд Бага Азиар дамжин Грекд нэвтэрчээ. Пандура (Грекээр: πανδοῦρα - pandoura) нь эртний Грекийн чавхдаст хөгжим бөгөөд газрын дундад тэнгис орчимд түгээмэл тоглогдож байжээ.

 

Нэрний  хувьд цартай, урт хүзүүтэй Pandur (Шумераар: Бяцхан нум гэсэн утгатай үг) хөгжмийн нэрийг уламжлан авчээ. Пандура хөгжмийг Шумер, Египет, Аттикд м.э.ө V зуунд тоглож байжээ. 

 

 

а. Грек хөгжмийн зэмсгүүдийг харуулсан товгор барималд Пандураг дүрсэлжээ. м.э.ө V зуун. б. Грек Пандура товшуур. м.э.ө 350-320 он. в. Византийн үеийн Грекийн Ламиа цайзаас олдсон товгор баримал. м.э XI - XII зуун.

 

Пандура товшуурыг Монголд Товшуур (Tovshuur), Төв Ази, Египетд Танбур (Tanbur)Афганистанд Хазар Монголчууд Дамбура (Dambura), Дунбура (Dunbura), Чечен, Ингушед Пхондар (Phondar), Гүржийн зүүн хэсэг болон Тушети, Кахети, Картлид Пандури (Panduri), Чонгури (Chonguri) хэмээх нэрлэдэг ажээ.
 
 
Ромын Пандура
Пандура (2)
Эртний Пандура.товшуур
Эртний Грекийн 'Mantineia Base' гантиг чулуун барималд Пандура товшуур тоглож буйг дүрслэн харуулжээ. М.э.ө 330-аад он
Ромын Пандура (Roman Pandura). м.э. VI зуун