Пампадромаеус

 

Пампадромаеус. Pampadromaeus barberenai (Cabreira et al, 2011) нь Триасын галавын үед буюу ойролцоогоор 230-228 сая жилийн тэртээд өнөөгийн Бразилийн нутагт амьдарч байсан Sauropodomorpha-гийн бүлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм.  Малтлагаас олдсон уг зүйлийн олдвор  гүрвэл аарцагт зауропод хэлбэрийн үлэг гүрвэл болон түүний төрөл тероподууд хэрхэн буй болсоныг илтгэн харуулдаг.

 

Энэ зууны эхэнд уг зүйлийг Бразилийн  Агудогоос 2006 онд олсон бөгөөд 2011 онд Naturwissenschaften сэтгүүлд уг зүйлийг тодорхойлон бичжээ. Уг шинэ төрлийн үлэг гүрвэлийг Серджио Кабрейр, Сезар Шульц, Жонатан Биттенкур, Марина Соареш, Даниэль Фортье, Лусио Сильва, Макс Лангер нар судлан шинжилжээ. Төрлийн нэр нь  кечуа омгийн хэлээр pampa - буюу пампас, эртний грекийн δρομεύς, "dromeus" - морьтон буюу Бразилийн палеонтологч Марио Коста Барберены дурсгалд зориулан нэрлэжээ.

 

Pampadromaeus нь урт хүзүүтэй хоёр хөлт 1,5 метр урттай үлэг гүрвэл юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Пампадромаеус
Пампадромаеус
Пампадромаеусын араг яс