Палудититан

 

Палудититан. Латинаар: Paludititan (Csiki et al, 2010) Paludititan нь латинаар: palus - намаг, грекээр: titan - аварга буюу "Намгийн аварга" гэсэн утгатай үг. Палудититан нь хожуу цэрдийн буюу маастриктын үе, ойролцоогоор 70-65,5 сая жилийн өмнө өнөөгийн Румынд амьдарч байсан гүрвэл аарцагт, титанозаврын бүлийн үлэг гүрвэл юм.

 

Зонхилох зүйл нь: Paludititan nalatzensis. Уг гүрвэлийн олдворыг Румыны Хатэг Басинаас олжээ. Анх Бухарестийн их сургуулийн палеонтологч Золтон Ксики 2010 онд Vlad Codrea, Cǎtǎlin Jipa-Murzea, Pascal Godefroit нартай хамтран нэр өгч, тодорхойлжээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Палудититан
Палудититан