П
Паллас, Петер Симон
Паллас, Петер Симон

 

Петер Симон (Пётр-Симон) Паллас. Германаар: Peter Simon Pallas (1741—1811) - XVIII - XIX зууны Герман, Оросын нэр тэрдэмтэн, байгаль судлаач, газар зүйч, аялагч, нэвтэрхий тольч.  Симон Паллас  XVIII зууны хоёрдугаар хагаст Орост явуулсан эрдэм шинжилгээний экспедицээрээ нэрд гарсан нэгэн. Тэрээр Оросын болон Дэлхийн шинжлэх ухаанд биологи, газар зүй, геологи, хэл шинжлэл, угсаатны зүйн салбарт гайхалтай амжилт гаргажээ. Вернадский. В.И түүний тухай хэлэхдээ "Пруссээс гаралтай ясны Герман, бүхэл амьдралаа Оросд болон шинжлэх ухаанд зориулсан нэгэн хэмээн тодорхойлжээ.

 

Тэрээр Берлинд 1741 оны 9 сарын 22 нд Германы дорнод Пруссын гаралтай мэс заслын эмч профессор Симон Палласын (1694—1770) гэрт гуравд ахь хүүхэд нь болон мэндэлжээ. Түүний эх Сусанна Лиенард Францын Мец хотоос гаралтай протестант шашинт цагаачийн гэр бүлээс гаралтай байжээ.  Түүний эцэг Петер Симон хүүгээ өөрийнхөө замаар замнуулах хүсэлтэй байсан бөгөөд бяцхан хүү ч байгалын шинжлэлийг шимтэн судлах болжээ. Гэрийн багштбай байсан хүү 13 нас хүрэхэд Англи, Франц, Латин, Грек хэл чөлөөтэй эзэмшиж, Берлины ангаах ухаан, мэс заслын зөвлөлийн лекцэнд суух болжээ. Энд тэрээр анатоми, физиологи, гинекологи, мэс засал, ургамал судлал, амьтан судлалтай танилцжээ.

 

Тэрээр 1758-1759 онд Галлын их сургуульд суралцаж сурган хүмүүжүүлэх ухаан, гүн ухаан, геологи, ургамал судлал (Карл Линнейгийн систем), амьтан судлал, хөдөө аж ахуй, математик, физикийн дамжааг дүүргэжээ. 1760 онд Лейденкий их сургуульд 19 настайдаа докторын зэрэг горилож Хүн амьтны шулуун гэдэс болон Организмын доторх сөрөг нөлөөлөл (лат. De infestis veventibus intra viventi) сэдвээр хамгаалжээ. Дараа нь Лейдены байгалын түүхийн цуглуулагатай танилцаж улмаар Английн ургамал, амьтны цуглуулагатай танилцахаар Англи явжээ. 1762 онд Берлинд буцаж ирээд дараа жил нь эцэг эхийн зөвшөөрсний дагуу Голланд явж ажил хийхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтжээ. 1766 онд тэрээр өөрийн эрдмийн анхны бүтээл "Elenchus zoophytorum", дараа нь "Miscellanea zoologica, 1766 номоо Гаага хотод тус тус хэвлүүлжээ. Паллас Линнейн хорхойны ангилалд өөрчлөлт хийж Аристотелийн үеэс XVIII зууны байгаль судлаачдын баримталж байсан амьд организмын шатлалаас татгалзжээ.

 

Тэрээр үүний оронд зүйлийн үүсэл гарвалийн модыг хэрэглэжээ. Энэ бүтээл нь Европын эрдэмтдийн дунд түүнд нэр хүнд авчирчээ. Түүний ургамал амьтны шинэ ангилалыг Жорж Кювье сайшаажээ. Биологийн хувьслын бүдүүвч нь түүний ангилалын цөм болж байлаа. Энэ бүтээлээрээ тэрээр 1764 онд Ром дахь Лондоны эзэн хааны нийгэмлэгийн академийн гишүүн болжээ. Паллас энэ үед өмнөд Африк, Өмнөд болон зүүн өмнөд Азид аялахыг хүсч байлээ. 1766 онд тэрээр Берлинд ирж 1797-1804 онд «Spicilegia zoologica»  бүтээлийнхээ хоёр ботийг туурвин хэвлүүлжээ.

 

1766 оны 12 сарын 22 нд Петербургийн эзэн хааны Академи Палласыг өөрийн жинхэнэ гишүүнээр бүртгэж байгалын түүхийн профессор цол олгожээ. Паллас эхэн үедээ татгалзсан ч 1767 оны 4 сард тэрээр зөвшөөрч 1767 оны 4 сарын 23 нд баталгаажжээ. 1767 оны 6 сарын 30 нд  Паллас өөрийн эхнэр, нялх охины хамт Петербургийн Академид ирж жилд 800 рублийн цалинтай адъюнтийн алба хаших болжээ. Екатерина II өөрийн эзэнт гүрний геологи, эрдэсийн баялаг, амьтан ургамлын нөөц, түүх, угсаатны зүйн цогц судалгаа хийлгэхийг сонирхож өөрөө 1767 онд Ижил мөрнөөс Тверь, Симбирск хүртлэх судалгааны аялалд оролцож байжээ. (ийм экспедицийг Ломоносов мөрөөдөж байжээ). Удалгүй одон орны болон судалгаа шинжилгээний экспедици зохион байгуулах үүрэг өгчээ.

 

Уг экспедиц нь Дэлхийгээс нар хүртэлхи зайг нарийн тодорхойлох даалгавартай байлаа.  Паллас Камчатк руу аялах экспедицийн бүрэлдэхүүнд багтжээ. 1768 онд Паллас өөрийн бүлгийн хамт Санкт-Петербургаас хөдлөж замд нь,ахмад Н. П. Рычков, Н. П. Соколов, В. Ф. Зуев, Антон Вальтер, зураач Николай Дмитриев , чихмэлч Павел Шумский нар нэгдэж уг экспедици Поволжь, Каспийн тэнгис, Уралын нуруу, Баруун Сибири, Алтай, Байгаль нуур, Байгалын чанад зэрэг газруудаар аялжээ. Нөгөө бүлгийг нь академикч профессор И. П. Фальк, И. Г. Георги, И. И. Лепёхин (Оренбургийн губерни) нар толгойлж, С. Г. Гмелин ( Дагестанд уулынханд олзлогдож нас барсан), И. А. Гильденштедт ( Астраханы губерни) нарын бүрэлдхүүнтэй судалгаа хийж байжээ.

 

Палласд ус гол мөрөн, хөрс, газар тариалан, мал, амьтны өвчлөл, түүнийг эмчлэх арга зам, зөг үржүүлгэ, торго нэхэх, мал маллах, хонь өсгөх, арга замыг судлах, рашаан ус, эрдэс давс судлах, гар урлал, бүс нутаг тус бүрийн ургамал амьтаны онцлог, уулын бүтэц, байгалын түүхийг судлах, газар зүй, цаг уур, одон орны ажиглалт хийх, үндэстэн ястаны зан заншил, шүтлэг, үнэт зүйлсийг судлах даалгавар өгчээ. 

 

Екатерина II -ийн хаанчлалын үед зохион байгуулагдсан уг экспедич Оросын нутгийн нилээд хэсгийг хамарсан юм. Баренцевын тэнгисээс Хойд мөсөн далай, Хар тэнгис (Хойд Кавказ, Крым) Каспийн тэнгисээс Персийн хил хүртэл, Балтийн тэнгисийн өмнөд эргээс  (Рига) Байгалын чанадын баруун этгээд, (Хятадын хил хүртэл) хүртэл хамрагджээ. Уг аялалын дараа Палласын "Шинэ зүйлийн Амьтад" (Novae species quadrupedum) номоо  (лат. 1778—1779) хэвлүүлжээ. Уг номонд орсон Ойн хулгана (Sicista betulina) -ийг Ничманн (Nitschmann),  Нуссбигел (I. Nussbiegel) нар зуржээ. Палласын бүлэг  эхний жил Петербург - Новгород - Тверь - Клин - Москва - Владимир - Касимов - Мур - Арзамас - Пенза - Симбирск - Самар - Ставрополь (өнөөгийн Тольятти) - Симбирск чиглэлд аялж өвлийг Симбирскд өнгөрөөж 1769 оны 3 сард Ставрополь - Ижил мөрөнөөс (Тольятти) Самар - Сызрань, Серный хотхон (өнөөгийн Серноводск) -Самарт буцан ирж Борскоор дайран Оренбург, Яицкий (өнөөгийн Уральск), Урал голын дагуу Гурьев хүрч, талаар дамжин Уфа орж 1770 он хүртэл байжээ. Уфад өвөлжих үедээ Паллас Орос орноор аялсан нь "Reise durch verschiedene Provinzen des RuЯischen Reichs" (герм.), хэмээх өөрийн аявлалын нэгдүгээр ботийг дуусгаж ирэн жил нь буюу 1771 онд Санкт-Петербургд хэвлүүлжээ.

 

1770 оны 5 сард Паллас Уфагаас явж зун нь Уралын нурууг судлаж Екатеринбургд ирж Челябинскд өвөл иржээ Тэндээс Тобольск явж Тюмень, дараа нь Челябинскд эргэн ирж 1771 оны 4 сард Омск, Алтайгаар дамжин Томскд очиж 1772 оны өвлийг  Красноярскт өнгөрөөжээ. Энэ үедээ аялалынхаа хоёрдугаар ботийг хэвлэлд бэлджээ. Тэрээр Хятад руу аялах төлөвлөгөөтэй байсан хэдий ч биеийн эрүүл мэндээс шалтгаалан явж чадаагүй ажээ. 1772 оны 3 сард Паллас өөрийн багийн хамт Красноярскаас Иркутскээр дамжин Байгаль далайн мөсөн дээгүүр аялж Селенгинска (өнөөгийн  Новоселенгинск) тосгон, цаашлаад Хиагтад хүрчээ. 1773 оны 1 сард тэр буцаж гТомск, Тару, Сарапул, Казанаар дайран 9 сард Царицынд (өнөөгийн Волгоград) хавар хүртэл байжээ. Тэрээр мөн Астрахан, дараан нь Москвагаар дайран Петербургд 1774 оны 6 сарын 30 эргэн иржээ.

 

Палласын бүлэг байгалын хүнд нөхцөлд, дээрэм тонуултай ч учран байж 27 264 мод газар буюу (верста) ойролцоогоор 29 085 км түүнээс 6400 км-ийг нь В. Ф. Зуев и Н. П. Соколов нартай туулжээ. 

 

Түүний аялалын баг ургамал, амьтан судлал, палеонтологи, геологи, газар зүйн, түүх, угсаатан, үндэстэн ястны түүх соёлын гайхалтай дурсгал, олдворуудаар дүүрэн эргэн иржээ. Эдгээр цуглуулгууд Петербург, Оросын шинжлэх ухааны академи, болон зарим хэсэг нь Берлины их сургуулийн музейд өнөө хүртэл хадгагдсаар байгаа билээ. 

 

Палласын нэрээр нэрлэсэн ургамал амьтын зүйлүүд:

Амьтны зүйлүүд:

Нялцгай биетэн:

  • Amicula pallasii Middendorff, 1847 - Палласын амикул

Шавьж:

  • Deracantha onos Pallas, 1772 - Палласын бүдүүн

Сүүн тэжээлтэн:

  • Glossophaga soricina Pallas, 1766
  • Callosciurus erythraeus Pallas, 1779 - Палласын хэрэм (англ. Pallas's squirrel)
  • Molossus molossus Pallas, 1766 - Палласын сарьсан багваахай (англ. Pallas' free-tailed bat)
  • Nyctimene cephalotes Pallas, 1767 (англ. Pallas's tube-nosed fruit bat)
  • Ochotona pallasi Gray, 1867 - Палласын буюу Монгол орог зусаг (англ. Pallas's pika)
  • Otocolobus manul, Felis manul Pallas, 1776, - мануул буюу Палласын муур (англ. Pallas's Cat)

Шувууны зүйл:

  • Haliaeetus leucoryphus Pallas, 1771 - Усны нөмрөг бүргэд (англ. Pallas's Sea eagle)
  • Larus ichthyaetus Pallas, 1773 - Хар толгойт буюу Палласын цахлай (англ. Pallas's Gull)
  • Locustella certhiola Pallas, 1811 - Палласын жиргээ (англ. Pallas's Grasshopper Warbler)
  • Emberiza pallasi Cabanis, 1851 - Туйлын бялзуухай (англ. Pallas's Reed Bunting)
  • Phalacrocorax perspicillatus Pallas, 1811 - (англ. Pallas's Cormorant)
  • Phylloscopus proregulus Pallas, 1811 - (англ. Pallas's Warbler)
  • Syrrhaptes paradoxus Pallas, 1773 - ногтруу (англ. Pallas's Sandgrouse)

Ургамлын төрлүүд:

  • Petrosimonia Bunge
  • Neopallasia Poljakov

Ургамлын зүйлүүд:

  • Erysimum pallasii (Pursh) Fernald - (англ. Pallas' wallflower)
  • Hyacinthella pallasiana (Steven) Losinsk.- [syn. Hyacinthus pallasianus Steven — Гиацинт Палласа]
  • Lonicera caerulea subsp. pallasii (Ledeb.) Browicz, буюу Lonicera pallasii Ledeb
  • Malus orientalis (Uglitzk.) ex Juz. - Палласын алим
  • Pinus pallasiana D.Don - Палласын нарс буюу Pinus taurica hort
  • Ranunculus pallasii Schltdl. - (англ. Pallas' buttercup)
Паллас, Петер Симон
Петер Симон Паллас
Экспедицийн үед зурагдсан Ойн хулганы зураг
Хөх шаазгай (Cyanopica cyanus) Палласын «Zoographia rosso-asiatica» (лат.) (1811), номонд Христианом Г. Гейслером (Geissler) зориулан зуржээ.
Стэллэрийн нөмрөг бүргэд, Haliaeetus -ийг Паллас «Zoographia rosso-asiatica» (лат.) (1811) номондаа анх тодорхойлон бичжээ
Берлин дахь Палласын хөшөө