П
Пайшиао баглаа бишгүүр (2)
Пайшиао баглаа бишгүүр (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Пайшиао баглаа бишгүүр нь эртний Грекийн Пан бишгүүртэй төстэй, эртний Хятадын үлээвэр хөгжмийн зэмсэг. Пайшиао баглаа бишгүүр нь голчлон 12 хулсан хоолойноос бүтэх бөгөөд Хятадын уламжлалт хөгжмийн чуулгын бүрэлдэхүүнд уг бишгүүр багтдаг. 

 

Пайшиао баглаа бишгүүр хамгийн эртний олдвор нь Шан династийн төгсгөл үе, Чжоу династийн эхэн буюу ойролцоогоор м.э.ө 1046 онд холбогддог бөгөөд өдгөө уг баглаа бишгүүр Хятадын ардын хөгжмийн зэмсгийн музейд хадгалагдаж байна.

 

 

Мөн Цзений хаанчлалын үед хамаарах буюу ойролцоогоор 2400 жилийн настай 2 Пайшиао баглаа бишгүүр хадгалагдаж байгаа бөгөөд дээрхи баглаа бишгүүрүүд 13 хулсан урт хоолойнуудаас бүрдэж ажээ.

 

Пайшиао баглаа бишгүүр нэг хэсэг мартагдаж байгаад XX зуунаас сэргэжээ.

 

Пайшиао баглаа бишгүүр (2)
Пайсяо баглаа бишгүүр