О
Оюун Санжаасүрэнгийн
Оюун Санжаасүрэнгийн

 

С.Оюун Улаанбаатар хотод 1964 оны 1 дүгээр сарын 18-нд төрсөн, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1981 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак улсын Карлын их сургуулийг геохимич мэргэжлээр, 1996 онд Английн Кембрижийн их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн. Геологийн ухааны доктор, Орос, Англи, Чех хэлтэй. “Иргэний зориг”-ийн Оюун Монголын ардчилал, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дүү С.Оюун 1998 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд парламентын цөөхөн бүсгүйчүүдийн төлөөлөл болсон нэгэн билээ.

 

 

Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. Геологичиос улс төрч Эмэгтэй хүнийхээ хувьд эгэл даруухан тэрбээр улс төрийн хатуу хөтүү орчинд өлчир сууж, Монголын хууль тогтоох дээд байгууллагын тогоонд чанагдаж яваа эрч хүчтэй бүсгүй. С.Оюун улс төрд хөл тавихаасаа өмнө 1988-1998 онд Монгол, Чехословакийн хамтарсан үйлдвэрт геологич мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд 1990-1991 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн хийж байлаа.

 

С.Оюун 1996-1998 онд Английн “Рио Тинто” компанид геологичиор ажилласан байна. “Зориг” сангийн тэргүүн, Монголын геологичдын холбооны тэргүүний сонгуульт ажилтай. Каратэгээр хичээллэж байсан, аялах дуртай.

 

С.Оюун Монголын улс төрийн орон зайд Иргэний зориг хэмээх шинэ намыг 2000 онд тэрбээр нөхдийн хамт байгуулан, 2004-2005 онд УИХ-ын дэд дарга, УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн даргаар ажилласан байна. 2006-2007 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2012 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын албыг хашиж байна. 

 

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнуулжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Санжаасүрэнгийн Зориг

Оюун Санжаасүрэнгийн
Монголын парламентийн "Төмөр хатагтай" Санжаасүрэнгийн Оюун
С.Оюун