О
Оюунгэрэл Цэдэвдамба
Оюунгэрэл Цэдэвдамба

 

Цэдэвдамбын Оюунгэрэл 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд мэндэлжээ. Ам бүл 4. 1983 онд Хөвсгөл аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1988 онд Свердловскийн УААДСургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Бизнесийн удирдлагаар магистр, Олон улсын бодлого судлалаар магистр.

 

  • 1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазар мэргэжилтэн
  • 1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжын хэлтэст хэлтсийн дарга
  • 1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар мэргэжилтэн
  • 1996-1997 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын туслах
  • 1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер
  • 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах
  • 1998-2000 онд Монгол Улсын Их Хурал дахь МҮАН-МСДН-ын бүлэг, бүлгийн ажлын албаны дарга
  • 2000-2003 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
  • 2000-2004 онд *Эрх чөлөө төв* ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2007 оноос *Нутгийн шийдэл сан* ТББ-ын тэргүүн
  • 2008-2009 онд *Өү-Жи-И* компаний захирал
  • 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

 

 

Оюунгэрэл Цэдэвдамба
Цэдэвдамбын Оюунгэрэл
Цэдэвдамбын Оюунгэрэл нөхөр Жефрейн хамт