Офиклеид (2)

 

Офиклеид (Ophicleide), нь Грекийн: ὄφις "могой", болон κλείς "түлхүүр" гэсэн үгнээс үүсчээ. Офиклеид нь гадаад хэлбэрээрээ Фаготтой төстэй, клаппентай Горн бүрээний төрлийн өдгөө хэрэглэдэхээ больсон үлээвэр хөгжмийн зэмсэг юм.

 

 

Америкийн Нью-Хэмпширийн Graves & Co., Winchester пүүсийн 1835 онд үйлдвэрлэсэн Аргил Офиклейд (Bass ophicleide)

 

 

1. Робб Стюарт пүүсийн (Robb Stewart) Сопрано Офиклейд (Soprano ophicleide), 2. Адольф Саксын (Adolphe Sax) Си-бемоль өргийн Сопрано Офиклейд (Soprano ophicleide in B-flat)

 

 

Бельги Альт Офиклейд  (Belgium Alto ophicleide). 1840 он

 

Офиклеидыг 1814 онд Парисын Жан Хилари Астэ (Jean Hilaire Astе) зохиогчийн эрх авч байжээ. Офиклеид нь Аргил Офиклеид (Bass Ophicleide), Альт Офиклеид (Alto Ophicleide) буюу Куинтиславэ (Quinticlave), (3 октавын), Kонтрабас Офиклеид (Contrabass Ophicleide) (2,5 октавын) гэсэн төрлүүдтэй байдаг.

 

 

Эдгээр төрлүүдээс аргил офиклеид түгээмэл хэрэглэгдэж байгаад XIX зууны дунд үеэс хэрэглэнээс гарч өдгөө Франц, Итали, Өмнөд Америкийн цэргийн үлээвэр хөгжимд цөөн тоогоор үлдэж хоцорчээ.

 

Офиклеид (2)
Офиклеид
Офиклеид
Офиклеид бүрээч
1. Венийн хөгжим урлаач Леопольд Ульманы (Leopold Uhlmann) 1819 онд бүтээсэн Ре өргийн Контрабас Офиклейд (Contrabass Ophicleide in D), 2. Kонтральт Офиклейд (Ophicléide contralto). XIX зуун.