Оуэн, Ричард

 

Сэр Ричард Оуэн. Англиар: Richard Owen; 1804 оны 6 сарын 20 нд Ланкастер мэндэлж, 1892 оны 12 сарын 18 нд Лондонд нас баржээ. Английн палеонтологич, амьтан судлаач,  Банийн одонт, Хүлэг баатар (1884). Орчин үеийн биологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 1888 онд Карл Линнейгийн хүндэт медалиар шагнажээ.

 

Эдинбургийн их сургуульд анагаах ухааны мэргэжил эзэмшиж, Английн эзэн хааны мэс заслын коллежийн тэнхмийн эрхлэгч, Royal Institution-д палеонтологийн лекц уншиж 1856 оноос Британийн байгалын түүхийн музейн эрхлэгч хийж байжээ. 

 

Тэрээр сээр нуруутан амьтадын үүсэл, хөгжлийн талаар шинжлэх ухааны олон ном туурвиж харьцуулсан анатомийн өргөн хүрээтэй судалгаа шинжэилгээний ажил хийжээ. тэрээр Шинэ Зеландийн Мао (Dinornis giganteus)-г гуяны ясанд тулгуурлан араг ясыг нь сэргээн хэлхэж чадсан билээ. Харьцуулсан анатомийн арга нь шүд, араг ясанд тулгуурлан устаж алга болсон зүйлийн бүтэц хэлбэрийг тогтоох боломж олгодог билээ. 

 

Ричард Оуэны томоохон бүтээлүүд:

  • «Archetype and homologies of vertebrate skeleton» (1848),
  • «British fossil reptilia of the cretaceous period» (1851),
  • «Comparative anatomy, invertebrat e animals» (1855),
  • «Comparative anatomy, vertebrate animals» (1855),
  • «Crocodilia and Ophidia of the London clay» (1859),
  • «Description of the extinct gigantic Sloth» (1843),
  • «Fossil reptilia of the wealden» (1853-57),
  • «History of the British fossil mammalia and birds» (1846),
  • «History of the British fossil reptiles» (1849),
  • «On the classification of mammalia» (1859),
  • «Memoir on the Megatherium» (1861),
  • «Odontography» (1845, 2 дахь хэвлэл., II боть),
  • «On forms of the skeleton and the teeth» (1865),
  • «Palaeontology» (1871, 7 дахь хэвлэл),
  • «Principles of comparative osteology» (1855),
  • «Anatomy of vertebrates» (1866-68, III боть),
  • «Descriptive and illustrated catalogue of the fossil reptilia of South Af r ica» (1876),
  • «On the fossil mammals of Australia and on the extinct marsupials of England» (1877, II боть),
  • «Memoirs of extinct wingless birds of New Zealand» (1878).
  • Тэрээр бүтээлүүдээ эмхтгэн "History of British fossil reptils" (Лат, 1884). хэвлүүлжээ.

 

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

Оуэн, Ричард
Ричард Оуэн
Ричард Оуэн Мао-г сэргээсэн байдал