О
Отту буюу Шавм жимбүүр (2)
Отту буюу Шавм жимбүүр (2)

 

Отту (Ottu) буюу Шавм (Shawm) дундад зууны үеийн Баруун Европ болон өмнөд Энэтхэгийн гобойн төрлийн хос хулсан мундштук бүхий үлээвэр хөгжмийн зэмсэг. Энэтхэгт уг жимбүүрийг Нагасварам (Nagaswaram) хэмээн нэрлэдэг.

 

 

Отту жимбүүрийг сүм дугана, хурим найр, наадамын дуу хөгжимд болон өмнөд Энэтхэгийн сонгодог хөгжим Кранатикт (Cranatic) хэрэглэдэг. Отту жимбүүр нь долоон нүхтэй, таван нүх нь хөгтэй.

 

 

Өмнөд Энэтхэгийн Нагасварам жимбүүр (Nagaswaram oboe)

 

Шавм жимбүүр (Shawm oboe) нь чанга тасхийсэн дуутай Гобойн төрлийн модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Шавм жимбүүр Европт XIII-XVII зуунд дэлгэрсэн бөгөөд ордны найрал хөгжимд дараа нь ардын дуу хөгжим хийгээд гудамжны цэнгүүнд тоглогдох болжээ. Уг хөгжим дорно дахин, Түрэг, Арабаас Европт нэвтэрчээ.

 

 

Шавм альт жимбүүр (Shawm alto oboe) XIX зууны сүүл. Английн хөгжим урлаач Фрэнсис Уильям Галпин (Francis William Galpin)(1858-1945)

 

 

Шавм Тенор жимбүүр (Tenor shawm) XIX зууны сүүл. Английн хөгжим урлаач Фрэнсис Уильям Галпин (Francis William Galpin)(1858-1945)

 

 

Шавм Аргил жимбүүр (Bass shawm) Английн хөгжим урлаач Фрэнсис Уильям Галпин (Francis William Galpin)(1858-1945)

 

 

 

Шавм жимбүүр нь 0,5-3 метр урттай, дуугаралтын цар хүрээ нь ойролцоогоор 2 октав.

Отту буюу Шавм жимбүүр (2)
Отту буюу Шавм жимбүүр
Отту буюу Шавм жимбүүр
Шавм альт жимбүүр (Shawm alto oboe)
Шавм жимбүүрч