О
Осборн, Генри Файрфилд
Осборн, Генри Файрфилд

 

Генри Осборн. Генри Осборн (англ. Henry Osborn, (1857 оны 8 сарын 8 - 1935 оны 11 сарын 6) Америккийн нэрт геологч, палеонтологч. Тэрээр олон жил Нью-Йоркын байгалын түүхийн музейн ерөнхийлөгчөөр ажиллаж олон ашигт малтмал, болон Тираннозавр (Tyrannosaurus) зэрэг олон үлэг гүрвэлийг тодорхойлон бичжээ.

 

Генри Осборн АНУ-ын Коннектикут мужийн Фэрфилд хотд мэндэлж, Принстоны их сургуульд суралцаж 1883 -1890 онд харьцуулсан анатомын профессороор ажиллажээ. 1891 оноос тэрээр Колумбийн их сургууль болон Америкийн байгалын түүхийн музейд ажиллах болов. 1896 онд тэрээр  Колумбийн их сургуулийн амьтан судлалын профессор болов.

 

1908 онд Моррис Жесупын байгалын түүхийн музейн ерөнхийлөгч болж 1933 он хүртэл ажиллажээ. Тэрээр палеонтологч, препараторуудыг цуглуулсан бөгөөд тэдгээрийн дотор, Рой Чепмен Эндрюс багтаж байжээ. Осборн нь  палеонтологч Эдвард Коп - ын шавь байсан бөгөөд Вайомингын малтлагын үед танилцжээ. 1900 оноос Осборн АНУ-ын Геологийн албатай хамтран ажиллах болов. Тэрээр АНУ-ын баруун урд мужуудад явагдсан экспедицийг удирдаж Колорадо, Вайоминг дахь малтлагуудыг 1877 онд эхлүүлж байжээ.

 

Тэрээр Монгол руу эртний хүний дурсгалыг эрж хайх судалгааны хэсгийг удирдаж "The Proboscidea: A Monograph of the Discovery, Evolution, Migration and Extinction of the Mastodonts and Elephants of the World" гэсэн монографуудаа бичиж түүнийг нас барсны дараа 1936 онд бүтээлүүд нь хэвлэгджээ.

Осборн, Генри Файрфилд
Генри Осборн (1857 - 1935)