О
Орчин үеийн архитектурт баримтлах таван дүрэм
Орчин үеийн архитектурт баримтлах таван дүрэм

 

"Орчин үеийн архитектурт баримтлах таван дүрэм"-ийг  Ле Корбюзье «L’Esprit Nouveau» сэтгүүлд 1920-оод оны үед хэвлүүлжээ.Тэрээр энэ өгүүлэлдээ шинэ цагийн архитектурт баримтлах үзэл баримтлал, зарчимыг тодорхолсон юм. Үүнд:

1. Тулгуур багана. Байшин нь төмөр бетон тулгуураар газраар хөндий байрлаж цэцэрлэгжилт болон автомашины зогсоолын зай талбайг гаргаж өгнө..

2. Хавтгай дээвэр- Террас: Уламжлалт налуу дээврийн хөндийг бяцхан цэцэрлэг бүхий амралтын бүс өрөө болгох.

3. Чөлөөт төлөвлөлт: Төмөр бетон бүтээц ашигласнаар тусгаарлагч ханууд байхгүй болж илүү үр ашигтай, чөлөөтэй төлөвлөх боломжыг олгоно.

4. Туузан цонх: Төмөр бетон бүтээц буй болсноор цонх ямар  нэгэн хэмжээнд баригдахгүй чөлөөтэй болж барилга болон тасалгааны нэг булангаас нөгөө булан хүртэл тууз адил тууш шийдэх боломжтой болов..

5. Чөлөөтэй Фасад: Барилгын гадна талыг дурын хэлбэр дүрстэй, тунгалаг болон янз бүрийн материал, бүтээцээр гүйцэтгэх боломжтой болов.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Ле Корбюзье

Орчин үеийн архитектурт баримтлах таван дүрэм
Ле Корбюзье