О
Орхон үүлдэрийн хонь
Орхон үүлдэрийн хонь

 

Монголын анхны нарийвтар ноост Орхон үүлдрийг 1961 онд баталсан. Орхон үүдрийг бий болгохдоо Монгол хонийг Прекос үүлдэртэй эрлийзжүүлж II үе гарган тэдгээрийг дотор нь үржүүлэн бие бялдар, ашиг шимийн зарим шинжүүдийг засан сайжруулахын тулд нарийвтар ноост Цигай үүлдэр, дараа нь нарийн ноост Алтай үүлдрийг ашиглан цус сэлбэх нарийн сонголт хийх аргыг хэрэглэжээ. Орхон үүлдэр бий болгосон зохион бүтээгч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарт Монгол улсын төрийн шагнал, хоньчин Н.Хөх-Уул, Н.Гончигбал, Н.Тэрбиш нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. 


Орхон үүдрийн хонины цөм сүргийг Сэлэнгэ аймгийн Орхон суманд үржүүлдэг. Энэ хонь бэлчээрээр маллахад зохицсон чийрэг бие цогцостой, тэсвэртэй, бие том, мах, ноосны хэвшилтэй, төлөрхөг чанар сайтай /115%/, жигд нарийвтар ноостой, ноос багц хэлбэртэй, нэхмэл, сүлжмэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн нас гүйцсэн хуц дунджаар 84.0 кг, төлгөн хуц 67.2 кг, эм хонь 57.5 кг, охин төлөг 48.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 5.6 кг, эм хонь 3.7 кг, төлгөн хуц 5.1 кг, охин төлөг 3.4 кг нарийвтар ноос өгдөг.. Ноосны урт 8.0 см, нарийн нь 25.1-31.0 мкм, ноосны цэвэр гарц 55%. Эр шүдлэн хонины дундаж жин 49.6 кг, гулуузны жин 19.8 кг, махны гарц нь 39.9 хувь байдаг

Орхон үүлдэрийн хонь
Орхон үүлдэрийн хонь