О
Орхимжит хөмрөг

 

Орхимжит хөмрөг. Emberiza rutila (Pallas, 1776) нь бор шувуутны багийн Хөмрөгийнхөн овогт багтдаг шувуу юм. Энэхүү шувуу нь 14 -15 см урт. Сүүл нь богинодуу ба захын өд нь бага зэрэг цагаан байна. Үржлийн улиралд эрэгчин нь тод хүрэн бор өнгийн толгой нуруутай, цээж хэвэл нь шар ба хажуу талаар судалтай байдаг. Эмэгчин нь нэг янзын бордуу зүстэй бөгөөд өвөр хэсэг нь цайвар шардуу юм. Тэдний жиргэх дуу нь богинохон бөгөөд Борлог хөмрөгтэй нилээд төстэй.

 

Орхимжит хөмрөг Сибирь, Монголын хойд хэсэг, зүүн хойд Хятадад нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд хол зай туулан Хятадын өмнөд хэсэг, Энэтхэгт өвөлждөг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Орхимжит хөмрөг
а.Эрэгчин, б.Эмэгчин