Оруту хуур (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Оруту (Orutu) хуур нь Хойд Уганда, Баруун Кенийн ганц чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжмийг Луо (Luo) омгийнхон: Оруту, Лухиа омгийнхон: Иширири (Ishiriri)Киуйу (Kiuiu), Уандиди, Камба омгийнхон: Мбиэвие (Mbyevye) хэмээн нэрлэдэг.

 

 

Уг хөгжмийг модоор үйлдэх бөгөөд ойролцоогоор 60 сантиметр урттай байдаг. Орутуг уламжлалт шашны зан үйл хийгээд ардын дуу хөгжимд ашиглах төдийгүй Бенга хэв маягаар тоглодог эстрадын «Kenge Kenge Orutu Systems» хамтлаг өөрийн уран бүтээлд ашигладаг байна.
 
 

Оруту хуур (2)
Оруту хуур
Оруту хуур