О
Оросын Холбооны Улс
Оросын Холбооны Улс

 

Орос улс буюу Оросын Холбооны улс. Орос ( Грекээр. Ρωσία) нь Дорнод Европ, Хойд Азийн орон. Хүн ам нь 2012 оны байдлаар 143 030 106 хүн амтай бөгөөд хүн амын тоогоороо дэлхийд найм дугаар байранд ордог. Нутаг дэвсгэрийн хэмжээ 17 098 246 км² бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн өргөн нутаг дэвсгэртэй улсд тооцогдож байна.  Нийслэл нь Москва хот. Төрийн албан ёсны хэл Орос хэл. Холбооны ерөнхийлөгчийн засаглалтай орон. Ерөнхийлөгч нь В.Путин (2012 оны 5 дугаар сараас 3 дахь удаагаа сонгогдсон) засгийн газрын тэргүүн нь Дмитрий Медведев.

 

Засаг, захиргааны 83 бүс, нутаг дэвсэр, үүнээс 46 нь муж (область) 21 улс, 9 хязгаар, 2 хот, 1 өөртөө засах улс. ОХУ нь дэлхийд хамгийн олон улстай хилэлдэг улс оронд тооцогддог бөгөөд Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литв, Польш, Белорусс, Украин, Абхаз, Гүрж, Өмнөд Осетин, Азербайджан, Казахстан, Хятад, Монгол, Хойд Солонгос зэрэг 18 улстай хилэлдэг ажээ.

 

Угсаатан болон соёлын олон төрөл зэрэгцэн орших бөгөөд хүн амын 88 % нь үнэн алдартны шашин шүтдэг. Эдийн засаг, үйлдвэрлэл нь үсрэнгүй хөгжиж буй орон. Үндэсний нийт бүтээгдхүүнхй хэмжээ 2011 онд 2,376 триллион ам. доллар. Мөнгөн тэмдэгт нь  рубль (2010 оны дундаж ханш 29 рубль / 1 ам. доллар). НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. 

 

Хамгийн анх Византийн эзэн хаан Константин Багрянородын бүтээлүүдэд Русь буюу Орос хэмээн энэ орныг нэрлэн дурьдсан байдаг ажээ. 1721 онд Петр I хаан улс орноо эмхлан байгуулахдаа Орос улс гэдэг нэрийг албан ёсоор авч хэрэглэжээ.

 

Орос улс 1917 оны 9 сарын 1-нээс бүгд найрамдах улс болж (үндсэндээ 1917оны 3 сарын 3-наас) 10 января 1918 оны 1 сарын 10-наас  РСФСР,  30 декабря 1922 оны 12 сарын 30-наас РСФСР болсноор энэ өдрөөс Зөвлөлт Холбоот Улс (СССР) болж, 1991 оны 12 сарын 7-8 нд Беловежскд болсон Орос, Украин, Белорус улсуудын уулзалтаар Зөвлөлт улс задарч тусгаар тогтносон улсуудын холбоо СНГ бүрэлдэн тогтож улмаар 1991 оны 12 сарын 25 нд ОХУ хэмээн нэрлэгдэх болсон билээ. 1993 оны 12 сарын 25 нд ОХУ-ын өнөөгийн үндсэн хууль батлагдсанаар ОХУ хэмээх нэр албан ёсны болсон байна.

Оросын Холбооны Улс
Оросын Холбооны улсын төрийн туг, Сүлд
Новгород дахь Орос улс буй болсны мянган жилд зориулан босгосон хөшөө