Орог Тэх (2)

 

 

"Орог Тэх" (Orog Tekh) нь Ойрад Монгол түмний оньсон наадгайт Товшуур юм.  Товшуураар наадахад "Орог тэх" оньсон наадгай товшуурчны гарт холбогдсон утасны тусламжтайгаар үсчин цамнаж Ороо нь орсон Тэхийн зан авирыг илтгэдэг.

 

Уг оньсон наадгай Ховд, Зүүн гар (Шиньжан), Халимагт хадгалагдан үлджээ. Орог Тэх хэмээх нэршил нь нэг талаас Орог саарал зүсийг, нөгөө талаар ороо нь орсон Тэх гэсэн санааг илэрхийлдэг. Мөн шооч Захчин ястангуудыг бусад ястангууд Тэх хэмээн шоглодог билээ.

 

Тухайлбал. 

 

Заг өтөлхөөрөө чулуу болдог

Захчин өтөлхөөрөө Тэк болдог гэх мэт. 

 

Халимагт уг оньсон наадгайг Халимаг домбраар наадах бөгөөд Янгирын Тэхийн оронд Буга, Мориор орлуулжсан байх бөгөөд "Шог бий" (Shog bii) хэмээн нэрлэдэг.    

 

Ховдын Ховд, Булган, Үенч, Манхан, Цэцэг сумын Алтайн салбар уулс, ад асга, уулнаас буусан хатан хошуу, намхан аараг толгод, хөтөл, богочоор Янгирын сүрэг хад асга шаржигнуулан янгирын сүрэглэн явдаг. Янгирын Тэхорооныхоо үед 8-12 ямаа хураана. Нутгийн малчид Янгирын ороо орох үед хуц, ухнаа тавидаг билээ.
 
 
Алаг Тэхийн Уул
 
Алаг Тэхийн уулын голыг Алагийн усан хэмээх бөгөөд Алагийн уснаас уусан хүмүүн туульч болдог гэсэн үг байдаг. Нэрт сэтгүүлч Г.Аким энэ талаар 
 
Алаг тэхийн уулнаас л
Алагийн ус нь урсна аа, хөө
Алгийн уснаас амсваас л
Алтан гургалдай шиг дуулна аа, хөө
 
Буурал хайрханы бэлээс л
Булгийн ус нь бургилна аа, хөө
Бургилсан уснаас нь балгаваас л
Бэлгэтэй тууль хайлна аа, хөө  хэмээн шүлэглэж байжээ.

 

Ойрад, Баруун Монголын дуу хөгжим судлаач А.Шагдарсүрэн, Ж.Төмөрхуяг нарын Ховдын Булган, Манхан, Үенч, Алтай, Мөст сумын Торгууд, Захчин, Урианхай түмний Товшуураар нааддаг "Орог тэх"-ийн дуудлагыг сэргээн буулгасан нь.

 

Орог Тэх

 

(Тэхийн дуудлага)

 

Дээрээн көкрөх Номин тэнгэр гэнэ л

Доороон халиагдах Хөрст дэлкээ гэнэ л

Сүрлэг Алтайдаа чимэг гэнэ л

Сүргийн манлай Тэк гэнэ л

 

Орог Тэкийн ороо нь орлаав орлаав

Олон Эмэгжээ элдэн цовхчлоов цовхчлоов

 

Алаг Тэкийн уул гэнэ л

Асга хадыг асгаруулдаг гэнэ л

Улирын дуугаар үргэдэг гэнэ л

Уухай, цуурай хадуулдаг гэнэ л

 

Орог Тэкийн ороо нь орлаав орлаав

Олон Эмэгжээ элдэн цовхчлоов цовхчлоов

 

Үлэмж Алтайдаа Чимэг гэнэ л 

Үзүүр хадандаа Омог гэнэ л

Үенч Бодончдоо Домог гэнэ л

Үлгэрч түмнээ Онгод гэнэ л 

 

Орог Тэкийн ороо нь орлаав орлаав

Олон Эмэгжээ элдэн цовхчлоов цовхчлоов

 

 

Халимаг "Шог бий"

Астраханы Хөгжим бүжгийн дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Ахаджавева Екатерина

Орог Тэх (2)
"Орог Тэх" оньсон наадгайт Товшуур
"Орог Тэх" оньсон наадгайт Товшуурыг сэргээн буй болгосон Захчин ястан Ж.Төмөрхуяг, Торгууд ястан А.Шагдарсүрэн нар
Зүүнгарын (Шиньжан) "Орог тэх"
Киргиз (Сарт Халимаг) хувилбар
Халимаг "Шог бий" Астраханы Хөгжим бүжгийн дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Ахаджавева Екатерина
Халимаг Шог бий (Shog bii)