Оркестрион (2)

 

Анх 1785 онд Германы хөгжмийн зохиолч, онолч, сурган хүмүүжүүлэгч Георг Йозеф Фоглерийн (Германаар: Georg Joseph Vogler) (1749 - 1814) бүтээсэн овор багатай органыг Оркестрион (Германаар: Orchestrion) хэмээн нэрлэжээ. Түүний зохион бүтээсэн Оркестрион нь ойролцоогоор 900 хоолой, 3 мануал (эргүүлэг), 63 товчлуур, 39 гишгүүртэй байжээ. Үүний дараа 1791 онд Прагад Томас Антон Кунц (Thomas Anton Kunz)(1756–1830) мөн л Оркестрион зохион бүтээжээ.

 

 

Түүний хөгжим нь органы хоолой, чавхдас, бүхий төгөлдөр хуур хэлбэртэй болсон бөгөөд 2 мануал, 65 товчлуур, 25 гишгүүр бүхий 21 регистр, 230 чавхдас, 360 хоолойтой байжээ. XIX зууны эхээр оркестрион нь автомат, механик хөгжмийн зэмсэг болон хувирч оркестр маягийн дуу авиа гаргах болжээ.

 

Уг хөгжмийн зэмсэг шүүгээ хэлбэртэй болж түүний дотор пүрш болон оньсон төхөөрөмж суурилуулж зоос хийхэд тодорхой бүтээлийг тоглох зориулалттай болсон байна. Ялангуяа 1920-оод оны үед Германд ийм хөгжим ихээр дэлгэрчээ. Хожим түүнийг пянз тоглуулагч байр суурийг нь эзлэн авсан билээ.

 

 

Оркестрион (2)
М. Вельтийн (M. Welte) Оркестрион. 1862 он
Георг Йозеф Фоглер (Georg Joseph Vogler)
Йозеф Стерны (Josef Stern) Оркестрион. 1878 он