О
Орган буюу Бадралт баг бишгүүр (2)
Орган буюу Бадралт баг бишгүүр (2)

 

Орган (Pipe Organ) буюу Бадралт баг бишгүүр. (Латинаар: organum буюу Эртний Грекийн: ὄργανον - багаж, зэвсэг гэсэн үгнээс үүсэлтэй) нь хамгийн том овор хэмжээтэй даралтат-үлээвэр хөгжмийн зэмсэг юм.

 

Орган нь Эртний Вавилон, Хүннү, Эртний Грекийн туламан бишгүүр, Хятадын Шен баг бишгүүрийн хойч бөгөөд м.э IV зуунд анхны орган буй болж м.э VII-VIII зуунд нилээд боловсронгуй болжээ. М.э VIII зуунд Византи гүрэн бадралт баг бишгүүрээрээ алдаршиж байжээ.

 

 

Цаашид орган хөгжмийг Италид бүтээх болж улмаар IX зуунаас Франц, хожим Германд нэвтэрч XIV зуунд нийт Европыг хамарчээ.

 

 

Дундад зууны органы болхи нүсэр товчлуурыг хуруугаар бус зангидсан гараар цохин тоглодог байжээ. XV зуунаас хоолойн тоо өсч, даралтын хэмжээ багасаж боловсронгуй болж иржээ. XIII зуунд Их Юан гүрний буюу Монголын эзэнт гүрний хааны өргөөнд хөөрөгт Бадралт баг бишгүүр тоглогдож байсан баримт байдаг. 1370-1400 оны үед бүтээгдсэн Шведийн Готланд арал дахь Норрландын сүмийн орган өдгөө Стокольмын үндэстний түүхийн музейд хадгалагдаж байна.

 

 

XIX зуунд францын бадралт баг бишгүүрийн мастер Аристид Кавайе-Коль (Францаар: Aristide Cavaillé-Coll)(1811 - 1899) бүхэл бүтэн хөгжмийн чуулгатай дүйцхүйц орган бүтээсэн бөгөөд ийм органыг Найрал бадралт баг бишгүүр буюу Симфони орган (Symphonic Organ) хэмээн нэрлэх нь бий.

 

 

Америкийн инженер, зохион бүтээгч Лоуренс Хаммондын (Laurens Hammond)(1895.01.11 - 1973.07.3) 1935 онд анхлан зохион бүтээсэн Хаммонд цахилгаан орган (Hammond electric organ)

 

 

Канадын инженер, мужаан Маттиас Ванделын (Matthias Wandel) 1992 онд бүтээсэн Модон бадралт баг бишгүүр (Wooden pipe organ)

 

 

 

Хаан орган (Regal organ) буюу Агаар шахуургат орган (Air mechanical орган)

 

 

Сүмийн Бадралт баг бишгүүр

 

Орган буюу Бадралт баг бишгүүр (2)
Орган
Бадралт баг бишгүүр
Аристид Кавайе-Коль (Францаар: Aristide Cavaillé-Coll) (1811 - 1899)
Чикакогийн сүмийн Бадралт баг бишгүүр
Бадралт баг бишгүүр
Гэрийн жижиг орган (Small domestic organ)
Авсаархан орган (Portable organ)
Усан шахуургат орган (Hydraulic organ)
Америкийн Чамбер буюу тасалгааны орган (Chamber organ). 1852
Венийн хөгжмийн зэмсэг урлаач Антон Хэйклийн 1821 онд урласан Франц орган буюу Фисгармон French Reed organ / physharmonica by Anton Haeckl)