Органэтто (2)

 

Органэтто гэсэн нэртэй хоёр төрлийн хөгжим байдаг. Нэг нь дундад зууны Органэтто хөөрөгт орган (Organetto medieval organ), нөгөө нь хөөрөгт товчлуурт хөгжим юм.

 

 

Хубилай хааны ордоны хөгжмийн  чуулгад бадралт баг бишгүүрийг тоглож байсан бөгөөд Европт уг хөгжмийн авсаархан хувилбар нь XIII зууны сүүл, XIV зууны эхээр нэвтэрч Органэтто (Organetto) хэмээн нэрлэгдэх болжээ. 
 
 
 
 
Милан Органэтто (Milano Organetto)
 
 
Орчин цагийн Органэтто (Оrganetto) нь Италийн ардын дуу хөгжимд өргөн ашигладаг Оросын Гармонь хөгжимтэй төрөл хөөрөгт товчлуурт хөгжим юм. 

 

 
Органэтто (2)
Сахиусан тэнгэр Органэтто бадралт баг бишгүүр тоглож байгаа нь.XVI зуун.
Сүмийн ханан дээр XIV зууны Италийн хөгжмийн зохиолч Франческо Ландини (Francesco Landini)(1325-1397) Органэтто тоглож буйг дүрсэлжээ.