Омар Хайям

 

Гияс ал-Дин Абу ал-Фатх Омар ибн Ибрахим Хаяам Нишабур буюу Омар Хаяам персээр: یاث ‌الدین ابوالفتح عمر بن ابراهیم خیام نیشابورﻯ 1048 оны 5 сарын 18нд Персийн Нишапур хотод мэндэлж уг хотдоо 1131 оны 12 сарын 4нд насан өөд болжээ. Тэрээр нэрт яруу найрагч, математикч, гүн ухаантан, одон орон судлаач байв.

 

Рубай хэмээх уран яруу, утга гүн дөрвөн мөрт шүлгүүдээ Хаяам перс хэлээр, бясалгал эргэцүүллээ араб хэлээр туурвидаг байжээ.

 

Жирийн ваарчны хөвүүн тэрбээр олон талын авъяас чадварынхаа ачаар ноён лугаа чинээлэг амьдарсаар хорвоог орхисон байна. Хаяам яруу найрагч төдийгүй алгебр, геометр болон бусад шинжлэх ухааны салбаруудад чолон тооны бүтээл туурвисан эрдэмт хөвүүн байсныг түүхчид тэмдэглэн үлдээжээ.

 

Ж.Төмөрхуяг: Омар Хайямын рубайгаас

 

Алхам бүрийд арга мэх, урхи занга сойгоостой энэ хорвоод

Аяа би ганц өдөр ч болов зоргоороо амьдарсангүй

Хүслийг минь харгалзалгүй хурмаст тэнгэр шийдсэн атлаа

Хутган үймүүлэгч хэмээн намайг ад үзэхийн хэрэг юун

Залбирал уншиж тэнгэрээс аврал эрснээс

Замбуулингийн жаргалыг амталж зугаацмаар байна

Хөнгөн явдалтан, хөлчүүрэгсэд тамд очдог хэмээвэл

Хэн бугай нь тэгээд тэр диваажинд чинь залардаг байна аа?


Өнгийн цэцэгс, үзэсглэнт бүсгүй хундага дарснаас

Өөр юу ч хүсээгүй нь миний буруу гэж үү

Амталж үзээгүй тэнгэрийн диваажинг мөрөөдснөөс

Амьдрал хэмээх газрын диваажиндаа жаргаму

Тэнгэрээс бидэнд хувиарласан заяа хишгийг

Тэгш биш байна гэж бүү гоморх найз минь

Өр тавьж, эд хөрөнгөд тачъяадаж шуналгүй

Өөрт оногдсоноо л хүртэж өөдрөг амьдар

 

 

Үхэл гэдэг аймшиг биш ээ надад итгэ
Үйлт хорвоо бидэнд юу бэлдсэн нь аймшиг
Сүнс, сэтгэл маань намайг л зорьж ирсэн
Сүүлчийн өдөр болоход би буцаагаад явуулчихна.


Сарнай цэцгийн дэлбээ салхинд тасран хөөрнө
Саруулхан цэцэрлэгт өглөөгүүр, алтан гургалдай донгодно
Хоромхон ч гэсэн жарга, эсвээс би сарнай биш
Холдон одох минь хүртэл гоё, хар л даа хэмээн шивнэнэ.


Өглөө эртлэн андтайгаа дотночлон тэврэлдье
Өр зүрхэнд хургасан гунигаа үлдэн хөөж уужрая
Эрүүл агаараар цээж дүүрэн амьсгалая
Эцсийн мөчийг хүртэл дарс хундагалаж амьдаръя.

 

Холбоотой мэдээлэл:

1.Омар Хайямын шүлэг "Ялла" хамтлаг "Лицо возлюбленной" 

 

 

Омар Хайям
Омар Хайям
Омар Хайям