О
Олимпийн медаль

 

Олимпийн медаль. Англиар: Olympic medal; Грекээр. Ολυμπιακό μετάλλιο. Олимпийн наадмын ганцаарчилсан болон багийн төрөлд амжилт гаргасны илэрхийлэл бөгөөд алт, мөнгө, хүрэл гэсэн зэрэглэлтэй байдаг. Энэ гурван медалийг Олимпийн багц медаль хэмээн нэрлэнэ. Эртний Олимпд медаль бус янз бүрийн шагнал хүртдэг байжээ. Геракл гэхэд зэрлэг оливын модны мөчрөн сүлжмэл цагриг хүртэж байсан бол Эндимион хаан аваргуудад алтан зоос шагнал болгон өгч байжээ.  1894 онд Парист болсон Олимпийн хорооны хуралдаанаас Олимпийн медалийг 925 сорьцтой мөнгөөр 6 см голчтой 3мм зузаантайгаар үйлдэж алтан медалийг нь алтаар бүрэх, 3-р байрны шагналд хүрэл медаль өгөхөөр тогтжээ. Ингэж анхны Олимпийн медаль буй болжээ. 

 

а. 1908 оны Лондоны IV Олимпийн медаль б. 1912 оны Стокгольмын V Олимпийн медаль

в. 1920 оны Антвлерлены VII Олимпийн медаль г. 1924 онхы Парисын VIII Олимпийн медаль

а. 1928 оны Амстердамын  IX Олимпийн медаль б. 1932 оны Лос-Анжелесын Х Олимпийн медаль

в. 1936 оны Берлины XI Олимпийн медаль  Г. 1948 оны Лондоны XIV Олимпийн медаль

а. 1952 оны Хельсинкийн XV Олимпийн медаль  б. 1956 оны Мельбурны XVI Олимпийн медаль

г. 1960 оны Ромын XVII Олимпийн медаль  д. 1964 оны Токиогийн XVIII Олимпийн медаль

а. 1968 оны Мехикогийн XIX Олимпийн медаль  б. 1972 оны Мюнхений ХХ Олимпийн медаль

в. 1976 оны Монреалийн XXI Олимпийн медаль   г. 1980 оны Москвагийн XXII Олимпийн медаль

а. 1984 оны Лос-Анжелесын XXIII Олимпийн медаль   б. 1988 оны Сеүлийн XXIV Олимпийн медаль

в. 1992 оны Барселоны XXV Олимпийн медаль   г. 1996 оны Атлантагийн XXVI Олимпийн медаль

а. 2000 оны Сиднейн XXVII Олимпийн медаль  б. 2004 оны Афины XXVIII Олимпийн медаль

в. 2008 оны Бээжингийн XXIX Олимпийн медаль, доод талд дурсгалын медаль

г. 2012 оны Лондонгийн XXX Олимпийн медаль

 

1904 оны Сент-Луисын  III Олимпийн наадмаас анх алт, мөнгө, хүрэл медаль өгөх болжээ. 1908 оны Лондоны IV Олимпийн медаль уламжлалт хэмжээнээс багасч 33 мм хэмжээтэй болсон бөгөөд медалийн хажуу ирмэгт спортын төрлийн нэрийг бичсэн ажээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1.Эртний Олимпийн наадам

2. Зевс

3. Кубертен Пьер де

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Өвлийн Олимпийн медаль

7. Олимпийн эмблем

8. Олимпийн билгэ тэмдэг

9. Олимпийн таних тэмдэг

Олимпийн медаль
Анхны Олимпийн медаль. Афины Олимп. 1896 он
1900 оны Парисын II Олимпийн медаль
Сент-Луисын Олимпийн медаль. 1904 он