О
Олимпийн билгэ тэмдэг
Олимпийн билгэ тэмдэг

 

Олимпийн онцлох тэмдэг.

Зуны Олимпийн билгэ тэмдэг

 

1972 оны Мюнхений Олимпоос эхлэн албан ёсны Олимпийн билгэ тэмдэг буй болсон бөгөөд Мюнхений ХХ Олимпийн наадмын билгэ тэмдэг нь "Вальди" хэмээх хав нохой байлаа.  1976 оны Монреалийн XXI Олимпийнх "Амик" хэмээх минж, 1980 оны Москвагийн  XXII Олимпийн онцлох тэмдэг "Миша" бамбарууш, Вигри (Таллин) далайн хав, 1984 оны  Лос-Анжелесын XXIII Олимпийнх "Сэм" хэмээх бяцхан бүргэд,

1988 оны  Сеүлийн XXIV Олимпийнх "Ходори" бамбар, 1992 оны Барселоны XXV Олимпийнх "Коби" гөлөг, 1996 оны Атлантагийн XXVI Олимпийнх "Иззи" (Энэ юу вэ? гэсэн англи үгийн товчлол), 2000 оны Сиднейн XXVII Олимпийнх Нугасан хошуут "Сит", "Олли" хэмээх шувуухай, шоргоолж идэшт "Милли" (эдгээр амьтад зөвхөн Австралид л байдаг), 2004 оны Афины XXVIII Олимпийн наадмынх Ах дүү "Феб, Афин" бурхад, 2008 оны Бээжингийн XXIX Олимпийнх "Фува" хэмээх азтай багачууд, 2012 оны Лондонгийн ХХХ Олимпийнх "Венлок,Мандевилль" хэмээх ганц нүдтэнгүүд зуны олимпиудын билгэ тэмдэг болсон байна. 

 

Өвлийн Олимпийн билгэ тэмдэг

 

1976 оны Инсбургийн өвлийн Олимпийн билгэ тэмдэг "Олимпиямандл" хэмээх цасан хүн, 1980 оны Лейк-Плэсидийн өвлийн Олимпийнх "Пони" хэмээх илбэнх, 1984 оны Сараевын өвлийн Олимпийнх "Вучко" хэмээх бэлтрэг, 1988 оны Калгарийн өвлийн Олимпийнх "Хайди, Хоуди" хэмээх хос бамбарууш, 1992 оны Альбервилийн өвлийн Олимпийнх "Маджик" хэмээх одой, 1994 оны Лиллехаммерын өвлийн Олимпийнх "Хокон, Кристин" хоёр,

1998 оны Нагояагийн өвлийн Олимпийнх "Сукки, Нокки, Лекки, Цукки" хэмээх мод, газар, салхи, усыг билгэдсэн дөрвөн шар шувууд, 2002 оны Солт-Лейкийн өвлийн Олимпийнх "Туулай, Цөөвөр чоно, Баавгай", 2006 оны Турины өвлийн Олимпийнх "Неве, Глиц" хэмээх цас, мөсхөн, 2010 оны, Ванкуверын өвлийн Олимпийнх "Мига,(далайн хав) Куатчи (цасны хүн), Суми (ан амьтан хамгаалагч онго тэнгэр)", 2014 оны Сочигийн өвлийн Олимпийнх  Ирвэс, Цагаан баавгай, чандага гурав уг Олимпийн билгэ тэмдэг болжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Эртний Олимпийн наадам

2. Зевс

3. Кубертен Пьер де

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн таних тэмдэг

 

 

Олимпийн билгэ тэмдэг
Мюнхены Олимпийн билгэ тэмдэг Вальди хэмээх хав нохой
Москвагийн Олимпийн билгэ тэмдэг "Миша"
Сараевын өвлийн Олимпийн билгэ тэмдэг "Вучко" бэлтрэг