Олбог

Эсгийг цэмбэ торго мэтээр өнгөлж хийсэн суух дөрвөлжин дэвсгэрийг олбог гэнэ. Олбогийг хэрэглэх төрөл зориулалт нь олон. Түүхийн эд сурвалжуудад тэмдэглэсэнээр хаад ноёдоос эхлээд харц ард нь хүртэл олбог хэрэглэж байжээ. Эрт цагт зөвхөн хэрэглээнд тооцогдож байсан олбог өнөө цагт гар урчуудын ур ухааныг шалгасан үнэт эд, бэлэг дурсгалын зүйлд хамаарагдах болсон. Үүний зэрэгцээ олбог нь суух буюу түүний өрөгмжит үг болох сэнтийд залрах гэсэн үгний гол хэрэглүүр, орчин үеийн сандлын үүргийг ч гүйцэтгэсээр байна. Олбогийг төрийн хүндэтгэлийн зарим арга хэмжээ, ёслол, үндэсний хэв шинжийг агуулсан найр хурим, баяр цэнгэл,  онгод шүтээний сэнтий, иог бясалгалын суудал, бэлэг дурсгалын зүйл гээд олон төрөл хэлбэрээр ашигладаг. Монгол цагаан эсгий дээр тэмээний зогдороор ширж хийсэн ширмэл эсгий нь 3 үе дамжихуйц эдэлгээтэй байдаг ажээ. Олбог цоортол суусан мэргэнээс, олныг тойрсон мунхаг дээр гэсэн зүйр үг бий.

Олбог
олбог