О
Октобас хийл (2)

 

Октобас (Octobass) хийл буюу октавын кoнтpабac буюу cyбкoнтpабac (Италиар: Ottobasso, Францаар: Octobasse, Германаар: Oktobass) нь хамгийн нам дуугаралттай хамгийн том хийл. Уг хөгжим нумт хөгжим болох скрип, виолын аль алиных нь шинжийг агуулсан байдаг. 

 

Контрабас хийлийг илүү доод өнгө дуугаргахад цар нь багадаж байсан тул хийл урлаачид том хэмжээтэй контрабасыг хийж турших болжээ. Үлэмж контрабасыг октобас хэмээн нэрлэх болсон бөгөөд октабасын хэд хэдэн хувилбар өдгөө хадгалагдан үлджээ. Английн музейд 2 метр 60 сантиметрийн өндөр "Голиаф" хэмээх октобас байдаг бөгөөд уг хийлийг хоёр хүн тоглодог байжээ. Нэг нь сандал дээр гарч чавхдасыг дарж нөгөө нь нумаар хөрөөддөг байна.

 

 

Жан Батист Вильомын октобас

 

Бараг дөрвөн метрийн урттай (3.48 м) өөр нэгэн октобасыг Францын хөгжим урлаач Жан Батист Вильом (Jean-Baptiste Vuillaume)(1798-1875) 1849 онд урласан бөгөөд өдгөө уг октобас Парисын музейд хадгалагдаж байна. Тэрээр гар хөшүүргэтэй, гишгүүр механизм хийж өгснөөр уг октабас "Голиафе"-гээс том хэдий ч тоглоход амар болжээ.

 

Мөн Хойд Америкийн Цинциннати хотын Жон Гейер (John Geyer) 4,5 м өндөртэй, 2 м өргөнтэй аварга октобас бүтээжээ.  

 

Октобас хийл (2)
Октобас хийл
Жан Батист Вильом (1798 — 1875)
Октобас хийл