О
Окарина шүгэлэн бишгүүр (2)
Окарина шүгэлэн бишгүүр (2)

 

Окарина (Ocarina) шүгэлэн бишгүүр нь эртний шавар үлээвэр хөгжмийн зэмсэг юм: Өндөг хэлбэрийн их биетэй, 4-13 нүх бүхий шүгэлэн бишгүүр юм. Олон сувагт Окарина шүгэлэн бишгүүр нь илүү олон нүхтэй байж болох бөгөөд энэ сувгийн тооноос хамаарна.

 

Шавар бишгүүр нь Вааран урлагтай салшгүй холбоотой бөгөөд Шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн түрүү үеийг дуустал ваар савыг зөвхөн гараар хэлбэр дүрс оруулан хийдэг байсан бол Хүннү гүрний үеэс ваарыг урлах шинэ дэвшилт арга ажиллагаа дэлгэрч ваарыг тусгай оньсон хүрдэн дээр эргүүлэн хийх болжээ. Энэ аргаар хийсэн ваарын хана нимгэн, гадаргуу нь жигд, толигор болохоос гадна жин нь хөнгөн болдог аж.

 

 

Ноён уулын Шавар ваарууд

 

Ноён уулнаас олдсон ваар Хүннүгийн үед буюу м.э.ө III - м.э I зуунд хамаарч байгаагаас үзвэл  энэ үед ваар урлалын сонгодог технологи буй болжээ. Эндээс дүгнэхэд Монгол нутагт Окарина м.э.ө III зууны үед буй болсон байх магадлал өндөр юм.  

 

 

 

М.э.ө 1000-100 онд холбогдох Эквадор шүгэлэн бишгүүр (Ecuador Ocarina)

 

 

Уламжлалт Окаринаг шавар, керамикаар үйлдэж байсан бол өдгөө хуванцар, мод, шил, металлаар үйлдэх болжээ. Окарина шүгэлэн бишгүүр ойролцоогоор 12000 жилийн тэртээд өнөөгийн Хятад болон Колумбаас өмнөх Америкийн соёлд онцгой нөлөө үзүүлжээ.

 

 

Жузеппе Донати (Giuseppe Donati) болон түүний бүтээсэн Окарина

 

Европт XIX зуунд Жузеппе Донати (Giuseppe Donati) гэгч Итали эр Окарина шүгэлэн бишгүүрийн орчин цагийн хэлбэрийг буй болгожээ. Окарина гэдэг нь Италиар нугасны дэгдээхэй гэсэн утгатай ажээ. 

 

 

Италийн үлээвэр хөгжмийн зэмсэг урлаач Жак Кампины Окарина (Jack Campin Ocarina)

 

 

Дирижабль хэлбэрийн буюу Арриго Мигнани Окарина  (Airship shaped Arrigo Mignani ocarina)

 

 

1. Донати Окарина (Donati Ocarina), 2. Вольфганг Плащке Окарина (Wolfgang Plaschke ocarina), 3. Неаполитан Окарина (Neapolitan Ocarina)

 

 

1. Жоржио Паккиони Окарина (Giorgio Pacchioni ocarina), 2. Аялгуут Мэзат Окарина (Melodic Mezzetti ocarina), 3. Мэнаглио Окарина (Menaglio ocarina)

 

 

1. Германы Мейсен шаазан окарина (Meissen pottery ocarina), 2. Германы Ханс Роттерын Мейсен хэв маягийн шаазан окарина (Hans Rotter Meissen-style ocarinas)

Окарина шүгэлэн бишгүүр (2)
Окарина (Ocarina) шүгэлэн бишгүүр
Окарина шавар бишгүүр
Окарина шавар бишгүүр
Австри Окарина (Austrian ocarina)
Германы Карло Риматэй Окарина (Carlo Rimatei ocarina)
Намиби Окарина (Ocarina in Namibia)
Францын Mathieu пүүсийн Матье металл болон шавар Окарина (Mathieu metal and Fiehn pottery ocarinas). 1910 он
Франц металл окарина (French metal ocarina)
Перу вааран шүгэл (Peruvian Whistling clay pot) буюу Перу Окарина (Peruvian ocarina)