О
Ойн шийхнүүхэй

 

Ойн шийхнүүхэй, Anthus trivialis (Карл Линней, 1758) нь Цэгцгийнхэн овгийн шувуу бөгөөд Европ, Азийн сэрүүн бүсэд нутагладаг. Өвөл хол зай туулан нүүдэллэж Африк, Азийн өмнөд хэсэгт өвөлжинө. Тэд бор судалтай нуруу, хар толботой цагаан хэвлийтэй бөгөөд цээжин хэсэг нь шаргал байна.

 

Мод бутархаг задгай газар амьдарч, газар үүрээ засан 4-8 өндөг гаргадаг. Гол идэш тэжээл нь хорхой шавьж болон ургамлын үр юм.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

Монгол орны шувууд

Ойн шийхнүүхэй
Ойн шийхнүүхэй
Anthus trivialis