Ойн орволго

 

Ойн Орволго, буюу Дорнын Орволго. Латинаар: Otus Суниа (Hodgson, 1836) нь шар шувууны (Strigidae) овгийн шувуу юм. Америк, Энэтхэг, Шри-Ланк, Монгол, ОХУ-ын Номхон далайн хэсэг, Япон, Солонгос, Хятад тархсан бөгөөд өвлийн улиралыг Сингапур, Тайланд, Малай, Суматрын арлуудад бусдын хаясан үүрэнд хоргодож өнгөрөөнө.

 

Энэ зүйл Өмнөд Азиас Аляск хүртэлхи хуурайвтар навчит ой, нуур, голын дагуух навчит ойд тааралдана. Овор хэмжээгээр бага ердөө 8 см урттай бөгөөд , хүрэн болон саарал өнгө нь модны холтостой адил харагдаж түүнийг сайн далдалах боломж.олгоно. Тэд үүр засдаггүй бөгөөд өндөгөө модны нүх, ангал завсар гаргана.

 

 

Ойн Орволго болон түүний дэгдээхэй

 

Эмэгчин Ойн Орволж 4-6 ширхэг цагаан өндөг гаргах бөгөөд 4 долоо хоног орчимын дараа ангаахай болж 3-4 долоо хоногийн дараа биеэ даан үүрээ орхин нисдэг. Тэд шөнийн цагт л ан ав хийнэ. Төрөл бүрийн шавьж хорхой, огтоно, зурам, жижиг шуваадаар хоололно. 

Ойн орволго
Ойн Орволго
OTUS SUNIA