О
Одой Далан түрүү
Одой Далан түрүү

 

Одой Далан түрүү. Латинаар: Stellera chamajasmae L нь: Далан түрүүтэн (Tymelaeaceae) -ний овогт багтана. Голлосон бүдүүн үдэслэг ишнээс гарсан олон шулуун нарийн иштэй 20-40 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал. Уртавтар шугаман буюу юлдэн хэлбэрийн 1,7 – 3 см урттай, тод ногоон өнгийн навчис нь ишэндээ цуварч байрлана. Гадуураа улаан, ягаан, дотуураа цагаан өнгийн юүлүүр хэлбэрийн цэцгүүдтэй. 20-25 ширхэг энгийн цэцгүүд нь ишний оройд бөөгнөрч толгой хэлбэрийн баг цэцгийг үүсгэдэг. Цэцэг нь юүлүүр хэлбэрийн шадар эрхтэнтэй. цорго нь 2 судалтай бөгөөд хоёр,хоёроороо давхарлан байрласан арван ширхэг дохиуртай. 5 сарын сүүлээс эхлэн зуны турш цэцэглэдэг. 

 

Манай орны Хэнтий, Төв, Монгол Дагуур, Хянган, Сэлэнгэ, Архангай, Булган, Дорнод аймгийн нутгуудаар хайрга чулуу бүхийхээрдүү энгэр, ойн хормойгоор ургадаг. Үндсэнд нь С амин дэм, кумарин, бикумарин, флавноидын төрлийн бодис, сапонин, антрогликозид, өөх тос болон аргаах бодис агуулагдана.

 

Далан түрүүний үндэс – Radix Stellerae chamajasmae нь хор тайлах, нянг хөөж, ялзралыг зогсоох үйлдэлтэй, Уламжлалт анагаах ухаанд бөөр шээсний замын өвчин, уушгины үрэвсэл, ханиалга, халууралт зэргийг эмнэхэд хэрэглэдэг. Орчин үед Далан түрүүний өвснөөс галены бэлдмэл гарган авч гэдэснийг үрвэлзэх хөдөлгөөн сулрах, өтгөн хатах үед хэрэглэж байна.

Одой Далан түрүү
Одой Далан түрүү