Нуман хуур (2)

 

Нуман хуур (Musical bow) буюу Нуман хил хуур (Mouth Musical bow) нь хүмүүн төрөлхтний хамгийн эртний хөгжмийн зэмсгийн нэг юм. 0,5-1,3 м хүртэл урттай модны мөчирийг нумалж татаж уг зэмсгийг үйлдэх бөгөөд нум сумны нумыг ч ашиглаж болдог.

 

 

Аялгууг тоглохдоо амны хайрцагийг (амны хөндий) цар болгон ашиглаж нумын хөвчийг амны хөндийд дуу авиа үүсгэхээр байрлуулан цохиж тоглоно. Цар буюу амны хайрцаг аялгууг үүсгэх гол хүчин зүйл нь болж өгдөг. Уг хөгжмийн зэмсэг Африк Монголд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

 

 

 

Аман хил хуурыг тоглох үндсэн гурван арга: а. Хуруугаар, б. Саваагаар цохих, в. Нумаар хөрөөдөх

 

 

Африк нуман хил хуурыг янз бүрээр нэрлэдэг. Үүнд: Пигмээс (Pygmées) омгийнхон Бэлуму (Belumu), Эфэ (Efe) омгийнхон Боу (Bou), Китингби (Kitingbi), Бома (Boma) омгийнхон Двэмэ (Dweme) ,  Намдэ (Nande) омгийнхон Экибулэнгэ (Ekibulenge), Лунда (Lunda) омгийнхон Кадад (Kadad), Куба (Kuba) омгийнхон Лакуэми (Lakwemi), Лега (Lega) Лингунгу (Lingungu), Бампэ (Bampe) омгийнхон Локомби (Lokombi), Нгомби (Ngombi) омгийнхон Локомби, Боела (Boyela) омгийнхон Локоомби (Lokoombi), Мангбэту (Mangbetu) омгийнхон Лонгофи (Longofi), Болиа, Монго (Bolia, Mongo) омгийнхон Лонгомби (Longombi), Луба, Пэндэ (Luba, Pende) омгийнхон Лукунду (Lukundu), Квэсэ (Kwese) омгийнхон Лунгунгу (Lungungu), Луба-Касай (Luba-Kasai) омгийнхон Лункомбэ (Lunkombe), Канёка (Kanyoka) омгийнхон Лунтанта (Luntanta), Чоквэ, Цхоквэ (Chokwe, Tshokwe) омгийнхон Лунзэнзэ (Lunzenze), Луба (Luba) омгийнхон Лусаба (Lusaba), Нгбака (Ngbaka) омгийнхон Мбэла (Mbela), Луба-Касай болон Сонге (Luba-Kasai, Songye) омгийнхон Мутэфу (Mutefu), Лусуба, Луба (Lusuba, Luba) омгийнхон Мутэву (Mutevu), Мангбэту (Mangbetu) омгийнхон Нэдунгу (Nedungu), Нэлинготи (Nelingoti), Бома (Boma) омгийнхон Нгоми (Ngomi), Тэкэ (Teke) омгийнхон Нгуэм (Nguem), Луба (Luba) омгийнхон Нкуту Кубиди (Nkutu Kubidi), Ши (Shi) омгийнхон Нзэнзэ (Nzenze), Лунда (Lunda) омгийнхон Рукунг (Rukung), Рванда (Rwanda) омгийнхон Умудури (Umuduri), Ва (Wa) Нандэ (Nande) омгийнхон Зэзэ (Zeze) хэмээн нэрлэдэг ажээ. 

 

 

1-2. Өмнөд Африкийн Нуман хил хуур (South African musical bow), 3. Африк Нуман хил хуур (South African musical bow), 4. Индианы Йокут омгийнхоны нуман хил хуур (Yokut musical bow), 5. Мексик нуман хил хуур (Mexico musical bow), 6. Бразил нуман хил хуур (Brazil musical bow), 7. Аляска нуман хил хуур (Alaska musical bow), 8. Соломоны арлуудын нуман хил хуур (Solomon Islands musical bow), 9. Хавай нуман хил хуур (Hawai musical bow)
 

 

 

1. Өмнөд Америк, Чили Аргентины Мапуче омгийнхоны Кункулкавэ нуман аман хуур (Kunkulkawe musical bow of Mapuche), 2-3. Зүүн Африк, Энэтхэгийн Малунга нуман аман хуур (East Africa & Indian Malunga musical bow), 4. Баруун Африкийн Мадинго омгийнхоны Мадинго нуман аман хуур (West African Madingo musical bow)
 

 

Нуман хуур (2)
Нуман хуур
Нуман хуур
Нуман хуур
Зимбабвегийн Шона (Shona) болон Ндебеле (Ndebele) омгийнхоны Чипендани нуман аман хуур (Сhipendani musical bow)
Африкийн Сетолотоло нуман аман хуур (Setolotolo musical bow)
Өмнөд Африкийн Коса омгийнхоны Макхояне нуман аман хуур (Makhoyane musical bow of Xhosa people)