Н
Ноён уулын булш

 

1912 онд Богд хаант Монгол улсын нийслэл Өргөөгөөс 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх, Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны хайгуулын "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод буюу Болд олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаж үзтэл булш гарч иржээ. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ын хайгуулын анги ирэхээр төлөвлөсөн хэдий ч дэлхийн 1-р дайн гарсантай холбоотойгоор судалгааны ажлаа хойшлуулжээ. 

 

 

1924  онд Козловын Ноён уулнаас олсон Хүннүгийн үеийн дурсгал

 

Ингээд 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн хайгуулын анги Ноён ууланд 200 орчим булш байгааг илрүүлж, 6 дугаар булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргажээ. Үүнд Хүннүгийн өв соёлд хамаарах, буга, сарлаг, барс хатгасан хатгамал ширдэг, баатруудын нэхмэл дүр бүхий хөрөг, ваар сав, амуу буудай, хаш чулуун чимэглэл, алтаар давтаж хийсэн эдлэлүүд болон нарс модоор зааж хийсэн булшны модон байгууламжыг олж илрүүлжээ.  

 

 

Ноён уулнаас олдсон Хүннүгийн үед хамаарах туурган хивс

 

Хүннүгийн язгууртнуудыг 7-12 метрийн гүнд дотор гадна талтай дөрвөлжин модон байгууламжинд оршуулдаг байжээ. Уг мод дүнзээр барьсан дөрвөлжин байгууламжинд язгууртны шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Козлов, Пётр Кузьмич

Ноён уулын булш
Ноён уул
Пётр Кузьмич Козлов (1863-1935)
Ноён уулнаас олдсоно дурсгалууд
Ноён уулнаас олдсон Хүннүгийн булшны модон байгууламж